"Эрх зүйн маргааныг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлэх нь" хичээлийн хөтөлбөрийн нээлт боллоо

      "Эрх зүйн маргааныг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлэх нь” хууль зүйн их дээд сургуулиудад зориулсан хичээлийн хөтөлбөрийн нээлт, хэлэлцүүлэг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд боллоо.

    Энэхүү хичээлийн хөтөлбөрийн нээлт, хэлэлцүүлгийг Монголын Хуульчдын  холбоо, Шүүхийн ерөнхий зөвлөл, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл хамтран зохион байгуулсан бөгөөд хууль зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн төлөөлөл оролцсон юм.

       "Эрх зүйн маргааныг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлэх нь” хичээлийн хөтөлбөрийг нээж Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Д.Тунгалаг үг хэлсэн бөгөөд ОТИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, дэд профессор Ц.Алтанцэцэг хичээлийн хөтөлбөрийн агуулга, танилцуулгыг хийлээ. Мөн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ахлах багш, доктор С.Болормаа "Зарим төрлийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тухай” сэдэвт илтгэл тавьсан юм. Дараа нь хэлэлцүүлэгт оролцогчдод хичээлийн хөтөлбөр, гарын авлагыг гардуулах ёслолын ажиллагаа болов.

    Үүний дараа цаашид эрүүгийн болон захиргааны хэрэгт эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааг явуулах боломж байгаа эсэх талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Энэхүү хэлэлцүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг нээж үг хэлсэн бол"Эрүүгийн болон захиргааны хэрэгт эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааг явуулах боломж” сэдвийн хүрээнд хийсэн судалгааны талаар Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал, доктор Ц.Мандах танилцууллаа.

      Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчид цаашид Монгол Улсад эрүүгийн болон захиргааны хэрэгт эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой гэж үзлээ. Мөн Монгол Улсад эрүү, захиргааны хэрэгт эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа явуулах эрх зүйн болон зохион байгуулалтын асуудлыг бусад улсуудын туршлага дээр тулгуурлан нарийвчлан судлах шаардлагатай хэмээн дүгнэв.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Уржигдар 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26