Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
А.ОЮУНЧИМЭГ: ШҮҮГЧИЙН ЦАЛИНГ ХАСАХ НЬ ШҮҮХИЙН ХАРААТ БУС, БИЕ ДААСАН БАЙДАЛД ХАЛДАЖ БУЙ ХЭРЭГ

    Шүүгчийн цалинг хасах асуудлаар Монголын Хуульчдын холбооны Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Оюунчимэгтэй ярилцлаа.

-Засгийн газраас төрийн албаны зардлыг хэмнэх зорилгоор холбогдох  хуулийн төслүүд өргөн барьсны дотор шүүгчдийн цалинг бууруулах тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ асуудалд Монголын Хуульчдын холбоо ямар байр суурьтай байгаа вэ?  

-Энэ шийдвэрийг Монголын Хуульчдын холбооны зүгээс Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан төрийн эрх мэдлийг хуваарилах зарчим, шүүх эрх мэдлийн бие даасан, хараат бус байх зарчим, шүүгчдийн эрх зүй, нийгэм, эдийн засгийн баталгаанд халдсан төдийгүй нэгэнт батлагдан мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг зөрчсөн хэрэг гэж  үзэж байна. Энэ дагуу Монголын Хуульчдын холбоо, Шүүгчдийн хорооноос уриалга гаргаж, Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, УИХ-ын зарим гишүүд болон УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нарт тус уриалгыг гардуулж өгсөн.

-Шүүгчийн цалинг бууруулах асуудлыг яагаад хуулийн байгууллага, салбарын судлаачид ингэж ихээр эсэргүүцээд байна вэ, Шүүгч нарын цалин төсөвт дарамт болоод байгаа бол хасаж яагаад болохгүй гэж?

-Шүүгчийн ажлын онцлог гэж бий. Иргэд шүүхийн үйлчилгээг зөвхөн Монгол Улсын хуулийн дагуу байгуулагдсан шүүхээс л авдаг. Эмнэлэг, боловсролын үйлчилгээ шиг гадаад, дотоодоос шилж байгаад авах боломж байхгүй. Түүнчлэн өндөр орлоготой хүмүүсийн хууль зөрчсөн эсэхийг шийддэг, хууль зөрчсөн бол төрийн нэрийн өмнөөс шийтгэдэг. Бусад албан тушаалтай харьцуулахааргүй буюу Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргах эрх мэдлийг хэрэгжүүлж байна. Төрөөс хангах ёстой эдийн засгийн хамгийн том баталгаа бол шүүгчийн цалин. Тиймээс шүүгчийн цалинг хасч эдийн засгийн хүндрэлийг шийдвэрлэх нь буруу юм. Миний, чиний, бид бүгдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх эрхийг Монгол Улсын шүүх л хэрэгжүүлдэг гэдгийг бид ойлгох учиртай.

    Мөн эдийн засгийн хямрал нь ганц манай улсад үүссэн зүйл биш. Тухайлбал: 2011 онд Европын холбооноос Вилниусын тунхаглал гэж баримт бичгийг баталсан. Тухайн үед Европын холбооны улсуудад эдийн засгийн хямрал бий болж, зарим улсууд шүүхийн төсвийг танах байр суурь илэрхийлэх болсон. Эдийн засгийн хямралын үед шүүхээр шийдвэрлэх хэргийн тоо ихсэх мөртлөө төсөв нь багасаад эхэлсэн нь анхаарал татах асуудлын нэг болж л дээ. Хямралын үед хөдөлмөр болон дампуурлын эрх зүйн маргаан ихэсcэн хандлагатай байдаг.  Үүнтэй уялдуулж, “төсөв танагдаж буй нөхцөл байдал нь шүүхийн хараат бус байдалд нөлөөлөх ёсгүй” гэдэг байр сууринд нэгдэж энэхүү тунхаглалыг баталсан байдаг. Энэ тунхаглалын гол зорилго нь шүүхийн хариуцлагатай, үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх замаар төсвийн хэмнэлт хийх тухай юм. Өөрөөр хэлбэл, шүүхийн үйл ажиллагааг хариуцлагатай, үр ашигтай болгох арга хэрэгслээр л шүүхийн төсвийг хэмнэх тухай ойлголт байхаас бус шүүгч нарын цалинг хасч хэмнэдэггүй.

-“Цалингаа хасуулаад шүүгч шударга бус ажиллах нь” гэх мэтээр шүүгч нарыг шүүмжилсэн нийтлэлийг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр бичиж байна л даа?

-Ардчилсан, эрх зүйт төрийн гол шинж нь “төрийн эрх мэдэл хуваарилах” онолын дагуу эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван салаа мөчирт хуваан, тэдгээрийн дунд хяналт, тэнцвэрийн зарчмыг хангасан байх бөгөөд ингэснээр хүний үндсэн эрхийг баталгаатай хангагдана гэж үздэг. Энэ онолын дагуу гүйцэтгэх, хууль тогтоох засаглалын зүгээс шүүх засаглалын хараат бус, бие даасан байдалд халдах ёсгүй.

    Шүүгчийн цалинг хассанаар тухайн нэг шүүгч шударга бус ажиллана гэсэн үг биш, өргөн утгаараа гүйцэтгэх, хууль тогтоох засаглалын зүгээс дуртай үедээ шүүх засаглалтай холбогдох хууль тогтоомжийг өөрчлөх, шүүгчийн цалинг нэмж, хасах эрх мэдэлтэй байгаа нь шүүхийн хараат бус, бие даасан байдалд халдаж буй, цаашид шүүх засаглалыг өөрсдөөсөө хараат ажиллах боломжийг нээж буй хэрэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Шударга шүүхийн үндэс нь шүүхийн бие даасан, хараат бус байдал юм. Шүүхийн хараат бус, бие даасан байдал хангагдсан эсэхийг олон үзүүлэлтээр хэмждэгийн нэг нь шүүх, шүүгч эдийн засгийн баталгаатай байх явдал.

    НҮБ-аас “Шүүгчийн хараат бус байдлын суурь зарчмууд” хэмээх шүүгчийн хараат бус байдлыг бэхжүүлэхэд чухал баримт бичиг баталсан.  Түүнд дурдсанаар шүүгчийн хараат бус байдлыг хангахад шүүгчийн албаны болон хувийн хараат бус байдлыг хангах, бэхжүүлэх шаардлагатайг тусгасан байдаг. Албаны хараат бус байдлыг төрөөс хангах ёстой бөгөөд шүүх байгууллага болон шүүгч эдийн засгийн баталгаатай байх явдал нь төрийн зүгээс хангах ёстой хараат бус байдлын баталгаа гэж үздэг.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ НЭГДҮГЭЭР ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ БОЛЛОО
49 мин
"ОРОН СУУЦ ЗАХИАЛГЫН ГЭРЭЭНИЙ ХОХИРОГЧИД БА ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
18 цаг 36 мин
ХҮҮХДИЙН ЭРХИЙН ДЭД ХОРООНЫ ЗОХИЦУУЛАГЧААР ӨМГӨӨЛӨГЧ Г.БАТ-ОТГОНЫГ ТОМИЛЛОО
20 цаг 1 мин
СУРГАГЧ БАГШ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
20 цаг 43 мин
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төсөлд санал авч байна
Уржигдар 14 цаг 14 мин
УУЛ УУРХАЙН САЛБАРААР МЭРГЭШИН АЖИЛЛАЖ БУЙ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
Уржигдар 13 цаг 51 мин
ФАТФ -ын хориг арга хэмжээний жагсаалтад өөрчлөлт орлоо
Уржигдар 13 цаг 44 мин
“ӨСВӨР НАСНЫ ХҮНД ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-03-27 17:36
ХЭҮК-ООС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-03-25 16:33
“ХҮҮХДИЙН ХЭРГЭЭР ХУУЛЬЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ ТОГТОЛЦОО” ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2026-03-25 12:49
"ОРОН СУУЦ ЗАХИАЛГЫН ГЭРЭЭНИЙ ХОХИРОГЧИД БА ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО
2026-03-24 16:05
Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төсөлд санал авч байна
2026-03-24 10:56
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал авч байна
2026-03-23 17:07
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал авч байна
2026-03-23 16:54
Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал авч байна
2026-03-23 16:48
ПРОКУРОРЫН ХОРООНЫ ТЭРГҮҮН БОЛОН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНИЙ СОНГУУЛЬ ЗАРЛАГДЛАА
2026-03-23 16:01
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2026-03-23 13:46
ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА
2026-03-23 10:12
“ХҮҮХДИЙН ХЭРГЭЭР ХУУЛЬЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ ТОГТОЛЦОО” ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА БОЛНО
2026-03-20 15:32
СОНГУУЛЬ ЯВАГДАЖ БАЙНА
2026-03-20 14:45