Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ АСУУДЛЫГ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШҮҮЛЭХ УДИРДАМЖ

Нэг.Зорилго

1.1.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Монголын Хуульчдын холбоо /цаашид “Хуульчдын холбоо” гэх/-ны дүрмийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Магадлан итгэмжлэх асуудлыг эрхэлсэн хороо /цаашид “Хороо” гэх/-ны гишүүнд нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулахад оршино. 

 

Хоёр.Хороонд төлөөллөө оруулах эрх бүхий этгээд, төлөөлөгчийн тоо

2.1.Хуульч профессоруудын хоёр төлөөллийг хорооны бүрэлдэхүүнд нөхөн оруулна.

                                                                                             

Гурав.Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа

3.1.Хорооны гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 10:00 цагаас 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 18:00 цагийн хооронд явуулна.

3.2.Хорооны гишүүнд нэр дэвших сонирхолтой хуульч өөрөө нэрээ дэвшүүлнэ.

3.3.Хороо нь нэр дэвшигчийн нэрс, холбогдох материалын хамт Хуульчдын холбооны зөвлөлд хүргүүлнэ.

3.4.Хуульчдын холбооны зөвлөл нь нэр дэвшигчдээс энэ удирдамжийн 2.1-д заасан төлөөллийг хорооны гишүүнээр сонгоно.

 

Дөрөв.Нэр дэвшигч хуульчид тавигдах шаардлага

4.1.Хорооны гишүүнд нэр дэвших хуульч нь дараах шаардлагыг хангана:

  • мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
  • магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд үндсэн багшаар ажилладаг байх /Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байдал нь нэр дэвшигчийн давуу тал болох бөгөөд холбогдох баримтыг хавсаргана/;
  • Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.10 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх. /Хэрэв таваас илүү хорооны гишүүн бол аль нэг хорооны гишүүнээс хасагдсан шийдвэрийг хавсаргах.

 

Тав.Бүрдүүлэх материал

5.1.Нэр дэвшигч нь дор дурдсан материалыг бүрдүүлж, Хуульчдын холбооны Тамгын газарт хүргүүлнэ:

  • Төрийн албан хаагчийн анкет, 2 хувь цээж зураг (4х6);
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • мэргэжлээрээ ажилласаныг нотлох баримт (Ажлын газрын тодорхойлолт, эсвэл нийгмийн даатгалын дэвтэр);
  • магистр эсхүл түүнээс дээш боловсролын зэргийн дипломын хуулбар;
  • хууль зүйн сургуульд багшийн ажил эрхэлдгийг нотлох баримт (тодорхойлолт, ажлын үнэмлэх);
  • бүтээл /судалгааны ажил, өгүүлэл, ном/-ийн жагсаалт.

 

Зургаа.Материал ирүүлэх хугацаа, хаяг

6.1.Хорооны гишүүнд нэр дэвшигчийн материалыг 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 18:00 цаг хүртэл Хуульчдын холбооны Тамгын газар дор дурдсан хаягаар хүлээн авна.

 

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, 5 давхар, 506 тоот /П.Нарантуяа/

Утас: 99529119

 

-ооОоо-

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ НЭГДҮГЭЭР ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ БОЛЛОО
55 мин
"ОРОН СУУЦ ЗАХИАЛГЫН ГЭРЭЭНИЙ ХОХИРОГЧИД БА ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
18 цаг 42 мин
ХҮҮХДИЙН ЭРХИЙН ДЭД ХОРООНЫ ЗОХИЦУУЛАГЧААР ӨМГӨӨЛӨГЧ Г.БАТ-ОТГОНЫГ ТОМИЛЛОО
20 цаг 7 мин
СУРГАГЧ БАГШ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
20 цаг 49 мин
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төсөлд санал авч байна
Уржигдар 14 цаг 14 мин
УУЛ УУРХАЙН САЛБАРААР МЭРГЭШИН АЖИЛЛАЖ БУЙ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
Уржигдар 13 цаг 51 мин
ФАТФ -ын хориг арга хэмжээний жагсаалтад өөрчлөлт орлоо
Уржигдар 13 цаг 44 мин
“ӨСВӨР НАСНЫ ХҮНД ХОЛБОГДОХ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-03-27 17:36
ХЭҮК-ООС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-03-25 16:33
“ХҮҮХДИЙН ХЭРГЭЭР ХУУЛЬЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ ТОГТОЛЦОО” ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2026-03-25 12:49
"ОРОН СУУЦ ЗАХИАЛГЫН ГЭРЭЭНИЙ ХОХИРОГЧИД БА ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО
2026-03-24 16:05
Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төсөлд санал авч байна
2026-03-24 10:56
Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал авч байна
2026-03-23 17:07
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал авч байна
2026-03-23 16:54
Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал авч байна
2026-03-23 16:48
ПРОКУРОРЫН ХОРООНЫ ТЭРГҮҮН БОЛОН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНИЙ СОНГУУЛЬ ЗАРЛАГДЛАА
2026-03-23 16:01
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2026-03-23 13:46
ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА
2026-03-23 10:12
“ХҮҮХДИЙН ХЭРГЭЭР ХУУЛЬЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ ТОГТОЛЦОО” ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА БОЛНО
2026-03-20 15:32
СОНГУУЛЬ ЯВАГДАЖ БАЙНА
2026-03-20 14:45