ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААН, ХУУЛЬ ЗҮЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ

Нэг.Зорилго

1.1.Монголын Хуульчдын холбоо /цаашид “Хуульчдын холбоо” гэх/-ны дүрмийн 8.8 дугаар зүйлд зааснаар Хууль зүйн шинжлэх ухаан, хууль зүйн боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хороо /цаашид “Хороо” гэх/-ны гишүүнд нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулахад оршино. 

 

Хоёр.Хороонд төлөөллөө оруулах эрх бүхий этгээд, төлөөлөгчийн тоо

2.1.Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооноос нэг төлөөллийг хорооны бүрэлдэхүүнд нөхөн оруулна.

                                                                                             

Гурав.Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа

3.1.Хорооны гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 10:00 цагаас 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 18:00 цагийн хооронд явуулна.

3.2.Хорооны гишүүнд нэр дэвших сонирхолтой хуульч өөрөө нэрээ дэвшүүлнэ.

3.3.Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл нь нэрээ дэвшүүлсэн хуульчдаас 3-аас доошгүй хуульчдыг сонгон Хуульчдын холбооны зөвлөлд хүргүүлнэ.

3.4.Хуульчдын холбооны зөвлөл нь Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлөөс сонгон ирүүлсэн хуульчдаас энэ удирдамжийн 2.1-д заасан төлөөллийг хорооны гишүүнээр сонгоно.

 

Дөрөв.Нэр дэвшигч хуульчид  тавигдах шаардлага

4.1.Хорооны гишүүнд нэр дэвших хуульч нь дараах шаардлагыг хангасан байна:

  • Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны гишүүн байх;
  • Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.10 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх. /Хэрэв таваас илүү хорооны гишүүн бол аль нэг хорооны гишүүнээс хасагдсан шийдвэрийг хавсаргах/

 

Тав.Бүрдүүлэх материал

5.1.Нэр дэвшигч нь дор дурдсан материалыг бүрдүүлж, Хуульчдын холбооны Тамгын газарт хүргүүлнэ:

  • Төрийн албан хаагчийн анкет, 2 хувь цээж зураг (4х6);
  • Иргэний үнэмлэхний хуулбар.

 

Зургаа.Материал ирүүлэх хугацаа, хаяг

6.1.Хорооны гишүүнд нэр дэвшигчийн материалыг 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 18:00 цаг хүртэл Хуульчдын холбооны Тамгын газар дор дурдсан хаягаар хүлээн авна.

 

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, 5 давхар, 506 тоот /П.Нарантуяа/

 

Утас: 99529119

 

-ооОоо-

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Уржигдар 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26