Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл явагдаж байна

    Монголын Хуульчдын холбооноос өнөөдөр(2016.09.14) хэвлэлийн бага хурал зарлаж, 2016 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтыг зохион байгуулах талаар мэдээлэл өглөө. Хуралд Хуульчдын холбооны Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Оюунчимэг, Шалгалтын хорооны дарга А.Сүнжид, Хуульчийн мэргэжлийн шалгалтын зохион байгуулалтын комиссын зөвлөх А.Түвшинтулга, гишүүн Б.Ганбаатар нар оролцов.

   Хуульчдын холбоо нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1-д зааснаар Хуульчийн мэргэжлийн шалгалтыг зохион байгуулах чиг үүрэгтэй.  Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар энэ чиг үүргээ 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хэрэгжүүлж эхлээд байна.

    Хуульчдын холбооны зүгээс 2016 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтын зохион байгуулахтайгаа холбогдуулан 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Хуульчдын холбооны зөвлөлийн хурлаар “Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам”-ыг баталсан. Түүнчлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйл, 45 дугаар зүйлийн 45.1.1 дэх заалт, Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын 3.2 дугаар зүйлийн 3.1 дэх заалтын дагуу 2016 оны хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд зохион байгуулахаар товлоод байна.

    Шалгалтын бүртгэлийг https://burtgel.mglbar.mn/ цахим хуудсаар дамжуулан явуулах бөгөөд бүртгэлийн хугацаа 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс эхэлж, 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 24:00 цагт дуусгавар болох юм. Хуульчийн мэргэжлийн шалгалтыг Улаанбаатар хотод зохион байгуулах бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр сорилгын шалгалтыг, 11 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд бодлогын шалгалтыг авах юм. Сорилгын шалгалт нь Үндсэн хууль, захиргаа, эрүү, иргэн ба тэдгээрийн процессын салбар эрх зүй, хуульчийн мэргэжлийн ёс зүйн сэдэв, агуулгын хүрээнд боловсруулагдсан 200 асуултаас бүрдэх бол бодлогын шалгалт нь 1)Үндсэн хууль, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх эрх зүй, Захиргааны эрх зүй, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй, 2)Эрүүгийн эрх зүй, эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй, 3)Иргэний эрх зүй, иргэний шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн салбарын хүрээнд боловсруулагдсан гурван даалгавартай байна.

    Шалгалтын сорилгын болон бодлогын хураамжийн эмхэтгэлийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын худалдаа болон тус хүрээлэнгийн 503 тоот /Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын Санхүү, аж ахуйн хэлтэс/-оос худалдан авах боломжтой.

    Шалгалт авах газар, шалгалтын цагийн хуваарь болон бодлогын шалгалтад бэлтгэх сургалттай холбоотой мэдээллийг тухай бүр www.mglbar.mn цахим хуудсанд байршуулна.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
2026-10-02 14:49
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26