Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Хуульчдын холбооны ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллалаа

    Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг Хуульчдын холбооны үйл ажиллагааг сурталчлах, 2016 хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, тухайн орон нутгийн салбарын зохицуулагчийг томилох, хуульчдын ажиллах орчин нөхцөлтэй танилцах зорилгоор 2016 оны есдүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт ажиллалаа.

      Ажлын хэсгийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Ганзориг “Захиргааны ерөнхий хууль” сэдвээр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг “Хөдөлмөрийн хуулийн хэрэглээ, анхаарах асуудал”, “Ажил гүйцэтгэх гэрээний эрх зүй зохицуулалт” сэдвээр, Хууль зүйн ухааны доктор, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Өнөрмаа “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”, “Авилга, албан тушаалын эсрэг гэмт хэрэг” сэдвээр сургалт явуулсан юм. Хуульчдын холбооноос энэ жил зохион байгуулж буй орон нутгийн сургалт нь 2016 оны дөрвөн багц цаг тооцож буйгаараа онцлог бөгөөд  сургалтад Дархан-Уул аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй  60 гаруй хуульч хамрагдлаа.

        Энэ үеэр  Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд Дархан-Уул аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй хуульчдын ажиллах орчин нөхцөлтэй танилцаж, шүүх, прокурорын байгууллагын удирдлагуудтай уулзаж санал солилцсон. Үүний зэрэгцээ Хуульчдын холбооны энгэрийн тэмдэг болон Холбооноос эмхтгэн гаргасан шинэ хуулиудын ном, гарын авлагыг хуульчдад үнэ төлбөргүй олголоо.

    Ажлын хэсэг нь Хуульчдын холбооны Дархан-Уул аймаг дахь салбарын зохицуулагчийг сонгох сонгуулийг зохион байгуулсан бөгөөд Дархан-Уул аймагт мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 60 хуульчийн дунд нууц санал хураалт явуулсны дүнд өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар тус аймаг дахь салбарын зохицуулагчаар сонгогдоод байна. 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ХУУЛЬЧИД СПОРТООР ДАМЖУУЛАН ХҮНИЙ ЭРХИЙН НӨЛӨӨЛӨГЧ БОЛОХ НЬ” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
Өчигдөр 11 цаг 03 мин
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 14-НД ЭХЭЛЛЭЭ
Өчигдөр 09 цаг 10 мин
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2026-08-14 22:46
МЭДЭЭЛЭЛ
Өчигдөр 12 цаг 33 мин
МЭНДЧИЛГЭЭ
Өчигдөр 09 цаг 15 мин
COP17 САЙН ДУРЫН АЖИЛТНЫ БҮРТГЭЛ
2026-08-06 17:19
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО COP17 ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-08-06 13:58
ХУУЛЬ ЗҮЙН ПРО БОНО ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Өчигдөр 09 цаг 12 мин
ХУУЛЬЧИД ШАГНУУЛЛАА
2026-07-08 17:11
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2026-07-08 16:03
БАЯР ХҮРГЭЕ
2026-07-07 16:14
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН АНХААРАЛД
2026-07-07 15:52
“ХҮҮХЭД, ӨСВӨР НАСНЫ ХҮНИЙ ЭРХИЙГ ЦАХИМ ОРЧИНД ХАМГААЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-07-06 12:05
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-07-06 11:51
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ТОДОРЛОО
2026-07-06 10:15
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
2026-07-03 13:15
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОН ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ЯПОН УЛСАД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
2026-07-03 13:10
ИРЛАНД УЛС ДЭЭД ШҮҮХЭЭС ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ БОЛОН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ШИНЭ УДИРДАМЖ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-07-02 09:48
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2026-07-02 09:24
“ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ 10 ЖИЛ: ҮР ДҮН, ХЭТИЙН ЧИГ ХАНДЛАГА” СИМПОЗИУМААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ
2026-07-02 09:22