Хуульчдын холбооны ажлын хэсэг Сэлэнгэ аймагт ажиллаж, хуульчдад сургалт зохион байгуулж, иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өглөө

    Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг Хуульчдын холбооны үйл ажиллагааг сурталчлах, 2016 хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, тухайн орон нутгийн салбарын зохицуулагчийг томилох, хуульчдын ажиллах орчин нөхцөлтэй танилцах зорилгоор 2016 оны есдүгээр сарын 14,15-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллалаа.

      Ажлын хэсгийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Ганзориг “Захиргааны ерөнхий хууль” сэдвээр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг “Хөдөлмөрийн хуулийн хэрэглээ, анхаарах асуудал”, “Ажил гүйцэтгэх гэрээний эрх зүй зохицуулалт” сэдвээр, Хууль зүйн ухааны доктор, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Өнөрмаа “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”, “Авилга, албан тушаалын эсрэг гэмт хэрэг” сэдвээр сургалт явуулсан юм. Хуульчдын холбооноос энэ жил зохион байгуулж буй орон нутгийн сургалт нь 2016 оны дөрвөн багц цаг тооцож буйгаараа онцлог бөгөөд  сургалтад Сэлэнгэ аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй  43 хуульч хамрагдлаа.

        Энэ үеэр  Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд, ажлын хэсгийн гишүүд Сэлэнгэ аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй хуульчдын ажиллах орчин нөхцөлтэй танилцаж, санал солилцсон. Үүний зэрэгцээ Хуульчдын холбооны энгэрийн тэмдэг болон Холбооноос эмхтгэн гаргасан шинэ хуулиудын ном, гарын авлагыг хуульчдад үнэ төлбөргүй олголоо. Мөн Сэлэнгэ аймгийн иргэдэд зориулж, хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тус аймгийн өмгөөлөгч нартай хматран зохион байгуулж, 20 гаруй иргэнд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч ажиллалаа.

Ажлын хэсэг нь Хуульчдын холбооны Сэлэнгэ аймаг дахь салбарын зохицуулагчийг сонгох сонгуулийг зохион байгуулсан бөгөөд тус аймгийн хуульчийн дунд нууц санал хураалт явуулсны дүнд өмгөөлөгч А.Атарцэцэг Сэлэнгэ аймаг дахь салбарын зохицуулагчаар сонгогдоод байна. 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Уржигдар 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26