Хуульчдын холбооны ажлын хэсэг Дорноговь, Говьсүмбэр аймгийн хуульчдад сургалт зохион байгууллаа

    Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэгээр ахлуулсан ажлын хэсэг Хуульчдын холбооны үйл ажиллагааг сурталчлах, 2016 хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, тухайн орон нутгийн салбарын зохицуулагчийг томилох зорилгоор 2016 оны есдүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд Дорноговь аймагт ажиллалаа.

      Ажлын хэсгийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсанаар Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг “Үндсэн хуулийн эрх зүй”, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй”, УЕПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Мөнхбат “Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбоотой асуудал”, Үндэсний тагнуулын академийн Эрх зүйн тэнхэмийн дэд профессор Б.Нармандах “Захиргааны ерөнхий хууль” сэдвээр сургалт явуулсан юм. Хуульчдын холбооноос энэ удаагийн орон нутгийн сургалт нь 2016 оны 3 багц цагийг тооцож буйгаараа онцлог бөгөөд  сургалтад Дорноговь, Говьсүмбэр аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй  60 гаруй хуульч хамрагдлаа.

        Энэ үеэр  Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг Дорноговь, Говьсүмбэр аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй хуульчидтай уулзаж санал солилцож, Хуульчдын холбооны энгэрийн тэмдэг болон холбооноос эмхтгэн гаргасан шинэ хууль, эмхэтгэлүүдийг хуульчдад үнэ төлбөргүй олголоо. Мөн ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж буй Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооны төлөөлөл нь Дорноговь аймгийн иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, Говьсүмбэр, Дорноговь аймгийн хуульчдад тус хорооны ажлыг танилцуулж, хуульчдын нийтэд тустай үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриаллаа.

            Ажлын хэсэг нь Хуульчдын холбооны Говьсүмбэр, Дорноговь аймаг дахь салбарын зохицуулагчийг сонгох сонгуулийг зохион байгуулсан бөгөөд хуульчдын дунд нууц санал хураалт явуулсны дүнд Говьсүмбэр аймгийн салбарын зохицуулагчаар өмгөөлөгч Б.Батчимэг, Дорноговь аймгийн салбарын зохицуулагчаар өмгөөлөгч Н.Ууганцэцэг нар тус тус сонгогдоод байна.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Уржигдар 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26