Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Говь-Алтай аймаг дахь салбарын зохицуулагчаар өмгөөлөгч Ж.Дорждэрэм сонгогдлоо

    Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, Сургалтын хорооны гишүүн Ц.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг сурталчлах, 2016 оны үргэлжилсэн сургалтыг зохион байгуулах, тухайн орон нутгийн салбар зохицуулагчийг томилох зорилгоор 2016 оны есдүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд Говь-Алтай аймагт ажиллалаа.

    Ажлын хэсгийн үйл ажиллагааны хөтөлбөрт заагдсаны дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг “Хөдөлмөрийн хуулийн хэрэглээ анхаарах асуудал”, “Худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн зохицуулалт”, ХСИС-ийн Эрх зүйн онолын тэнхэмийн ахлах багш, доктор Н.Мөнхзул “Захиргааны ерөнхий хууль”, УЕПГ-ын хяналтын прокурор Б.Өнөрмаа “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”, “Авилга, албан тушаалын эсрэг гэмт хэрэг” сэдвээр сургалт зохион байгууллаа. Тус сургалтад Говь-Алтай аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэн явуулж буй 20 гаруй хуульч хамрагдлаа.

    Энэ үеэр ажлын хэсгийн ахлагч Ц.Батболд орон нутгийн хуулийн болон төрийн захиргааны байгууллагын удирдлагуудтай уулзаж санал солилцсон.

    Ажлын хэсэг Хуульчдын холбооны Говь-Алтай аймаг дахь салбарын зохицуулагчийг сонгох сонгуулийг зохион байгуулсан бөгөөд тухайн аймагт мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй хуульчдын дунд санал хураалт явуулсны дүнд Говь-Алтай аймаг дахь салбарын зохицуулагчаар өмгөөлөгч Ж.Дорждэрэм сонгогдлоо.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ХУУЛЬЧИД СПОРТООР ДАМЖУУЛАН ХҮНИЙ ЭРХИЙН НӨЛӨӨЛӨГЧ БОЛОХ НЬ” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
Өчигдөр 11 цаг 03 мин
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 14-НД ЭХЭЛЛЭЭ
Өчигдөр 09 цаг 10 мин
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2026-08-14 22:46
МЭДЭЭЛЭЛ
Өчигдөр 12 цаг 33 мин
МЭНДЧИЛГЭЭ
Өчигдөр 09 цаг 15 мин
COP17 САЙН ДУРЫН АЖИЛТНЫ БҮРТГЭЛ
2026-08-06 17:19
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО COP17 ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-08-06 13:58
ХУУЛЬ ЗҮЙН ПРО БОНО ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Өчигдөр 09 цаг 12 мин
ХУУЛЬЧИД ШАГНУУЛЛАА
2026-07-08 17:11
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2026-07-08 16:03
БАЯР ХҮРГЭЕ
2026-07-07 16:14
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН АНХААРАЛД
2026-07-07 15:52
“ХҮҮХЭД, ӨСВӨР НАСНЫ ХҮНИЙ ЭРХИЙГ ЦАХИМ ОРЧИНД ХАМГААЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-07-06 12:05
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-07-06 11:51
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ТОДОРЛОО
2026-07-06 10:15
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
2026-07-03 13:15
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОН ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ЯПОН УЛСАД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
2026-07-03 13:10
ИРЛАНД УЛС ДЭЭД ШҮҮХЭЭС ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ БОЛОН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ШИНЭ УДИРДАМЖ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-07-02 09:48
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2026-07-02 09:24
“ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ 10 ЖИЛ: ҮР ДҮН, ХЭТИЙН ЧИГ ХАНДЛАГА” СИМПОЗИУМААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ
2026-07-02 09:22