ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД БЭЛТГЭГЧДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА

    ​Монголын Хуульчдын холбооноос Хуульчийн мэргэжлийн шалгалтад бэлтгэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн бодлогын аргачлалын сургалтыг 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн долоо хоног бүр зохион байгуулна.

  • Сургалтын зорилго:

    Энэхүү сургалтын зорилго нь хууль зүйн бодлого бодох аргачлалыг эзэмшүүлэх, тухайн хуулийн зүйл заалтыг зөв зүйлчлэн хэрэглэх дадалд сургах,  хууль зүйн дүгнэлт бичих мэдлэг ур чадварыг дээшлүүлэх үүднээс хуульчийн мэргэжлийн шалгалтад оролцогчдод шалгалтад бэлтгэхэд нь дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ. 

  • Сургалтын товч танилцуулга:

Сургалтыг дараах байдлаар явуулна. Үүнд:

  1. Эрүүгийн эрх зүй, эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй
  2. Иргэний эрх зүй, иргэний хэрэг хянан шийдвэрлэх эрх зүй
  3. Захиргааны эрх зүй, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх эрх зүй
  4. Үндсэн хуулийн эрх зүй, Үндсэн хуулийн процессын эрх зүй

    Суралцагч нь  2 өдрийн  сургалтад хамрагдах бөгөөд нэг оролцогчийн сургалтын төлбөр 80.000 төгрөг байна. Сургалтын төлбөрийг Монголын Хуульчдын холбооны Голомт банкны 1105083257 тоот дансанд тушаах бөгөөд төлбөрийг бүрэн хийсэн тохиолдолд сургалтад хамрагдах эрхтэй. Төлбөрийг төлсний дараагаар бүртгүүлсэнд тооцно. Иймд сургалтад бүртгүүлэхээр ирэхдээ төлбөр төлсөн баримтыг авч ирнэ үү.

            Сургалтад оролцогчид нь сургалтад ирэхдээ Үндсэн хууль, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудыг авч ирнэ.

 

СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

 1 дэх ээлж:

2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр:

            09:00-12:10 цаг- Эрүүгийн эрх зүй, Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн бодлого бодох аргачлал

            13:10-16:10 цаг-Захиргааны эрх зүй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх эрх зүй

2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр:      

             09:00-12:10 цаг- Иргэний эрх зүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй

              13:10-16.10 цаг- Үндсэн хуулийн эрх зүй, Үндсэн хуулийн процессын эрх зүй

2 дахь ээлж:

            2016 оны 9 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 1

3 дахь ээлж:

            2016 оны 10 дугаар сарын 6, 10 дугаар сарын 7

4 дэх ээлж:

             2016 оны 10 дугаар сарын 13, 10 дугаар сарын 14

5 дахь ээлж:

              2016 оны 10 дугаар сарын 21, 10 дугаар сарын 22

6 дахь ээлж:

               2016 оны 10 дугаар сарын 28, 10 дугаар сарын 29

7 дахь ээлж:

                 2016 оны 11 дүгээр сарын 5, 11 дүгээр сарын 6

8 дахь ээлж:

                   2016 оны 11 дүгээр сарын 12, 11 дүгээр сарын 13

9 дахь ээлж:

                   2016 оны 11 дүгээр сарын 18, 11 дүгээр 19

    Жич: Сургалтын сэдэв болон цагийн хуваарь нэг дэх ээлжтэй адил байна.

    Сургалтад оролцогчдыг Монголын Хуульчдын холбооны 506 тоотод бүртгэнэ.

    Дэлгэрэнгүй мэдээллийг 70116004 утсаар Хуульчийн мэргэжлийн шалгалт хариуцсан мэргэжилтэн Н.Өлзийсайхан, Ц.Должинсүрэн нартай холбогдож авна уу.

 

ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН КОМИСС

 

 

 

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Уржигдар 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26