“Өмгөөлөгчийн эрх зүйн орчин, түүнийг сайжруулах арга зам” хэлэлцүүлэг боллоо

    Монголын Хуульчдын холбооны Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хорооноос есдүгээр сарыг “Хуульчдын эрхийг хамгаалах сар” болгон зарлаад байгаа бөгөөд энэ хүрээндээ өнөөдөр /2016.09.21/ “Өмгөөлөгчийн эрх зүйн орчин, түүнийг сайжруулах арга зам” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

    Хэлэлцүүлгийг Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд нээж үг хэлсэн бөгөөд тэрбээр “Монголын Хуульчдын холбооноос нийт гишүүн хуульчдынхаа эрх, ашгийг хамгаалах чиглэлээр олон үйл ажиллагааг явуулсаар байна. Энэ удаа бид өмгөөлөгчдийн эрх зүйн орчны асуудлыг хөндөн ярилцаж, өмгөөлөгч нарт тулгамдаж буй асуудал юу байна, эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах вэ гэдэгт анхаарч, өмгөөлөгчдийнхөө санал, дүгнэлтийг сонсохыг зорилоо” хэмээв.

    Хэлэлцүүлэгт  Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал эрхэлсэн хорооны дарга Ж.Ариунаа, тус хорооны гишүүн, Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, тус хорооны гишүүн, өмгөөлөгч Э.Болорчулуун, Өмгөөллийн “Адвокат консалтинг” нөхөрлөлийн зөвлөх, өмгөөлөгч Д.Батсүх, Өмгөөлөгчдийн хорооны тэргүүн Д.Түвшинтамир болон 20 гаруй хуульч, өмгөөлөгч, судлаачид оролцож, саналаа солилцсон юм.

   Тус хэлэлцүүлгийн үеэр өмгөөлөгч Д.Батсүх “Өмгөөлөгчийн эрх зүйн орчин” сэдвээр, Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар “Хэргийн оролцогч нарт хүлээлгэж буй хариуцлага” сэдвээр, Монголын Олон Улсын ба Үндэсний арбитрын гадаад харилцааны мэргэжилтэн М.Мөнхнаран “Өмгөөлөгчдийн эрхийн хамгаалалт: Олон улсын түвшинд ба Монгол Улсад тулгамдаж буй асуудал”  сэдвээр, өмгөөлөгч Ж.Содномдаржаа “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй этгээд шүүхэд төлөөлж байгаа холбогдох эрх зүйн асуудал” сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлсэн.

Хэлэлцүүлэгт өмгөөлөгч, судлаач, хуульчдын төлөөлөл оролцож, өмгөөлөгчийн эрх зүйн орчин ямар түвшинд байгаа талаар саналаа солилцож, зөвлөмж гаргахаар шийдвэрлэлээ. Тус зөвлөмжийг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг Хуульчдын холбооны ээлжит бус Их их хуралд танилцуулах үеэр санал болгож хэлэлцүүлэх юм. 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Уржигдар 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26