Өмгөөлөгчдийн хорооны бүх гишүүдийн хурал 2016 оны 09 дүгээр сарын 27-нд болно

    Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооны Удирдах зөвлөлийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хурлын  3 дугаар тогтоолоор  Хорооны бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулахаар товлосныг албан ёсоор зарлаж байна.

Бүх гишүүдийн хурлаар хэлэлцэх асуудал:

  1. Өмгөөлөгчдийн хорооны Удирдах зөвлөлийн 2014-2016 онуудад хийсэн ажлын тайланг хэлэлцэх тухай
  2. Өмгөөлөгчдийн хорооны Удирдах Зөвлөлийн гишүүнийг сонгох тухай
  3. Өмгөөлөгчдийн хорооноос Холбооны Зөвлөлд төлөөлөх гишүүнийг сонгох тухай
  4.  “Өмгөөлөгчийн эрх зүйн байдлын тухай” сэдвээр хэлэлцүүлэг явуулах

    Иймд тус Хорооны бүх гишүүдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон өмгөөлөгч та бүхнийг 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 08:30 цагт Улаанбаатар Төмөр Замын Чуулгын танхимд хүрэлцэн ирж хуралдаа идэвхтэй оролцохыг хүсье. Байршилыг ЭНД дарж үзнэ үү.

Жич: Хорооны Удирдах Зөвлөлийн гишүүн болон Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдэд  тавигдах шаардлага:

Монголын Хуульчдын холбооны гишүүний үүргийн ямар нэг зөрчилгүй байна. Үүнд:

  • Гишүүний татварын өргүй байх;
  • Хуульчийн үргэлжилсэн сургалтын 2015 оны багц цагийг хангасан байх;
  • Өмгөөлөгчийн хариуцлагын даатгалд хамрагдсан байх;
  • Сүүлийн 3 жил мэргэжлийн болон ёс зүйн хариуцлага хүлээгээгүй байх.

Нэр дэвшигчдийн материалыг хүлээн авах тухай

            Дээрх шаардлагын хангасан  Өмгөөлөгчдийн хорооны Удирдах Зөвлөлийн гишүүн болон Хороог Холбооны Зөвлөлд төлөөлөх Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчид нь Өмгөөлөгчдийн хорооны Удирдах Зөвлөлийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хурлын 7 дугаар  тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан маягтын дагуу бөглөсөн анкет болон холбогдох мэдээллийг /Өмгөөлөгчийн хариуцлагын даатгалын гэрээний хуулбар/-ийн хамт хавсарган, тус хорооны мэргэжилтэн Б.Нямхоролд 2016 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 09.00 цагаас эхлэн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 18 цагийн хооронд ирүүлнэ үү.

Жич: Хорооны Удирдах Зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх анкетыг ЭНД-ээс, Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн анкетыг ЭНД-ээс татаж авна уу.

Холбоо барих утас:99965771

Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооны Удирдах Зөвлөл

                                   2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Уржигдар 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26