Баянхонгор аймгийн хуульчдад сургалт зохион байгууллаа

    Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, Сургалтын хорооны гишүүн Ц.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг сурталчлах, 2016 оны үргэлжилсэн сургалтыг зохион байгуулах, тухайн орон нутгийн салбар зохицуулагчийг томилох зорилгоор 2016 оны есдүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллалаа.

    Ажлын хэсгийн үйл ажиллагааны хөтөлбөрт заагдсаны дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг “Хөдөлмөрийн хуулийн хэрэглээ анхаарах асуудал”, “Худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн зохицуулалт”, ХСИС-ийн Эрх зүйн онолын тэнхэмийн ахлах багш, доктор Н.Мөнхзул “Захиргааны ерөнхий хууль”, УЕПГ-ын хяналтын прокурор Б.Өнөрмаа “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”, “Авилга, албан тушаалын эсрэг гэмт хэрэг” сэдвээр сургалт зохион байгууллаа. Тус сургалтад Баянхонгор аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэн явуулж буй 40 гаруй хуульч хамрагдсан.

    Энэ үеэр ажлын хэсгийн ахлагч Ц.Батболд хуульчдын ажиллах орчин нөхцөлтэй танилцаж, орон нутгийн хуулийн болон төрийн захиргааны байгууллагын удирдлагуудтай уулзаж санал солилцсон. Үүний зэрэгцээ Хуульчдын холбооны энгэрийн тэмдэг болон Холбооноос эмхтгэн гаргасан шинэ хуулиудын ном, гарын авлагыг хуульчдад үнэ төлбөргүй олголоо.

         Ажлын хэсэг Хуульчдын холбооны Баянхонгор аймаг дахь салбарын зохицуулагчийг сонгох сонгуулийг зохион байгуулсан бөгөөд тухайн аймагт мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй хуульчдын дунд нууц санал хураалт явуулсны дүнд Баянхонгор аймаг дахь салбарын зохицуулагчаар өмгөөлөгч Ц.Баярмаа сонгогдлоо.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Уржигдар 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26