ПРОФЕССОР, ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР ХАНС-ЁОРГ АЛЬБРЕХТ “ЭРҮҮГИЙН БОЛОН ЯЛЫН БОДЛОГО” СЭДВЭЭР ЛЕКЦ УНШИНА

БНГУ-ын Фрайбург хот дахь Макс-Планкын нэрэмжит Гадаад орнуудын болон Олон улсын Эрүүгийн эрх зүй, криминологийн судалгааны институтийн захирал, Фрайбургийн их сургуулийн хүндэт профессор, хууль зүйн шинжлэх ухааны доктор Ханс-Ёорг Альбрехтын танилцуулга

Намтар:

1950 онд Герман Улсын Эсслинген /Esslingen/ хотод төрсөн. 1968-1973 онд Фрайбургийн болон Тюбингений их сургуулийг хуульч, социологич мэргэжлээр суралцаж төгссөн.

 1979 онд Фрайбургийн их сургуульд "Торгох ялыг өдрийн орлогын системээр оногдуулах, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа" сэдвээр хууль зүйн докторын зэрэг хамгаалсан.

 1976–1991 онд Фрайбург хот дахь Макс-Планкын нэрэмжит Гадаад орнуудын болон Олон улсын Эрүүгийн эрх зүй, Криминологийн институтэд эрдэм шинжилгээ хариуцсан референт,

1991 онд "Хүнд гэмт хэрэгт ял оногдуулах онол, практикийн харьцуулсан шинжилгээ, ял шийтгэлийн хэмжээ" сэдвээр habilitation dissertation (post-doc буюу профессорын диссертаци) бичиж хамгаалсан,

 1992 оноос Констанцийн их сургуульд Эрүүгийн эрх зүй, криминологийн тэнхимд профессор,

1993-1997 онд Дрездений Техникийн их сургуулийн "Эрүүгийн эрх зүй, насанд хүрээгүйчүүдийн эрүүгийн эрх зүй, шийдвэр гүйцэтгэх эрх зүйн болон криминологийн тэнхим " -ийн эрхлэгч,

 1997 оноос Фрайбургийн их сургуулийн хүндэт профессор, 1995 онд Макс-Планкийн Институтын захирлаар томилогдон өнөөг хүртэл тус албан тушаалд 21 дэх жилдээ ажиллаж байгаа болно. Проф. Др. Альбрехт Макс-Планкийн нэрэмжит Олон улсын судалгааны сургуулийн (IMPRS-REMEP) хамтран санаачлагч, дэд захирал юм.

Проф. Др. Альбрехт нь БНХАУ-ын дараах их сургуулиудад зочин профессороор ажилладаг болно.

  • 2000 оноос Бээжин дэх Улс төр, эрх зүйн China-University-ын Эрүүгийн эрх зүйн институт,
  • 2001 оноос Хайнанийн (University Hainan) их сургуулийн хуулийн факультет,
  • 2004 оноос тус улсын Ренминий (Renmin University) их сургуулийн хуулийн факультет,
  • 2005 оноос Вуханы (University Wuhan) их сургууль,
  • 2006 оноос Бээжингийн их сургууль (Bejing Normal University),
  • 2008 оноос China University for Political Science and Law,
  • 2012 оноос Dalian Ocean University.

Тэрээр 2003 онд Английн Кембрижийн их сургуулийн Клейр Холл коллежийн байнгын гишүүн (Life Membership, Clair Hall College),

2004 онд Иран улсын Тегераны их сургуулийн хууль зүйн сургуулийн байнгын гишүүн, профессор,

2005 онд  БНУУ-ын Печийн (University Pacs) их сургуулийн хүндэт доктор,  2012 оны 5 дугаар сард Гүрж улсын Тбилисийн Grigol Robakidze их сургуулийн хүндэт доктор,

2013 оны 6 дугаар сард БНПУ-ын Maria-Curie-Sklodowska-н нэрэмжит Люблиний их сургуулийн (University Lublin) хүндэт профессор,

Проф. Др. Альбрехт нь хөгжиж буй орнуудын эрүүгийн эрх зүйн реформд зориулж гаргасан  Дэлхийн загвар хуулиудын (The Model Criminal Code, Тhe Model Code of Criminal Procedure, The Model Detention Act, The Model Police Act) хамтран зохиогч юм.

Лекцтэй холбоотой мэдээллийг: 70155034, 91102099 утсаар лавлана уу. 

СОЁЛ, ОЛОН НИЙТ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Уржигдар 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26