Өмгөөлөгчдийн хорооны бүх гишүүдийн хурал боллоо

    Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооны бүх гишүүдийн хурал 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар Төмөр замын чуулгын танхимд боллоо. Хуралд хорооны бүх гишүүдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон 200 өмгөөлөгчөөс нийт 141 өмгөөлөгч оролцов.

    Хурал даргалагчаар Өмгөөлөгчдийн хорооны тэргүүн Д.Түвшинтамир, хурлын тэргүүлэгчдээр Өмгөөлөгчдийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхбат, Өмгөөлөгчдийн хорооны гишүүн, өмгөөлөгч К.Бауиржан нар оролцож, хурлыг удирдан зохион байгууллаа.

Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцсэн.

  1. Өмгөөлөгчдийн хорооны Удирдах зөвлөлийн 2014-2016 оны эхний хагас жилд  хийсэн ажлын тайланг хэлэлцэв.
  2. Өмгөөлөгчдийн хорооны Удирдах Зөвлөлийн гишүүнийг сонгов.

    Өмгөөлөгчдийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүдээр өмгөөлөгч Б.Ганбаатар, Д.Цэндсүрэн, Л.Данзанноров, Ч.Гүнждагва, Г.Наранбаатар, Б.Баясгалан, Г.Нандинцэцэг, Б.Батзоригт, Т.Баярсайхан, Г.Хишигсүрэн, Э.Ганхөлөг, Х.Цогтсайхан нар  олонхын саналаар сонгогдлоо.

       3. Өмгөөлөгчдийн хорооноос Холбооны Зөвлөлд төлөөлөх гишүүнийг сонгов.

    Өмгөөлөгчдийн хорооноос Монголын Хуульчдын холбооны Зөвлөлд төлөөлөх гишүүдээр өмгөөлөгч З.Сүхбаатар, Д.Түвшинтамир, Д.Батсүх Б.Ганбаатар нарыг сонгохоор дэмжив.

4. Дараах илтгэлүүдийг хэлэлцүүлэв.

"Өмгөөлөгчдийн эрхийн хамгаалалт Монголын болон олон улсын түвшинд тулгамдаж буй асуудал"

Илтгэгч М.Мөнхнаран /Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн/

       "Өмгөөллийн үйл ажиллагааны шинэтгэл"

Илтгэгч З.Сүхбаатар /Өмгөөлөгчдийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн/

        "Өмгөөллийн үйл ажиллагааны эрх зүйн орчны өөрчлөлт"

                            Илтгэгч Д.Батсүх /Өмгөөлөгчдийн хорооны гишүүн, өмгөөлөгч/

    Өмгөөлөгчдийн хорооноос Монголын Хуульчдын холбооны Зөвлөлд төлөөлөх гишүүн, Өмгөөлөгчдийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон өмгөөлөгчиддөө баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. Мөн хурлын төлөөлөгчөөр сонгогдон хорооны хуралдаа идэвхтэй оролцсон өмгөөлөгч нартаа баярлалаа, ажлын өндөр амжилтыг хүсье.

Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооны Удирдах Зөвлөл

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Уржигдар 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26