ӨМГӨӨЛӨГЧДИЙН АНХААРАЛД

    Сайн байцгаана уу, Эрхэм мэргэжил нэгт өмгөөлөгч та бүхнийхээ энэ өдрийн амгаланг эрэн мэндчилье.     

    Өмгөөлөгч бид мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад алхам бүртээ саад бэрхшээлтэй тулгардаг бөгөөд үүний улмаас их хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулах шаардлага үүсдэг билээ. Үүний нэг жишээ нь, төр захиргааны байгууллагуудаас мэдээлэл лавлагаа, нотлох баримт гаргуулан авахад тулгардаг бэрхшээл юм.
Хэдийгээр өмгөөлөгч бидэнд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар эрх бүхий этгээдээс шаардлагатай баримт бичиг, мэдээ сэлтийг гаргуулан авахаар хүсэлт гаргах эрхийг олгосон боловч төр, захиргааны байгууллагууд өмгөөлөгчийн гаргасан хууль ёсны хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэдэггүй, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан үүргийг байнга зөрчиж байдаг. 
    Ийнхүү хуульд хэрэгжүүлдэггүй байгууллагуудын нэг нь Улсын бүртгэлийн газар. Өмгөөлөгч миний бие хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэх үүрэгтэй болохыг төрийн захиргааны байгууллагуудад мэдрүүлэх, таниулах, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор өөрт тохиолдсон тодорхой асуудалд үндэслэн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу мэдээлэл өгөхөөс татгалзсан Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын (хуучнаар) Улсын бүртгэлийн төв архивын ахлах мэргэжилтний эс үйлдэхүй нь илт хууль бус болохыг тогтоолгохоор Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан шийдвэрлүүлээд байна. 
    Шүүхээс хуульч, өмгөөлөгчид улсын бүртгэл дэх албан ёсны мэдээллийг гаргаж өгөхөөс татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн болно.
    Иймд мэргэжил нэгт өмгөөлөгч та бүхэндээ шүүхийн хүчин төгөлдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 544 дүгээр Шийдвэрийг танилцуулж байгаа бөгөөд энэ шийдвэр та бүхнийг ажил үүргээ гүйцэтгэхэд бага ч болов нэмэр болох болов уу гэж бодож байна.
Өмгөөлөгч бидний ажил үйлс өөдрөг байж, амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.

Хүндэтгэсэн:
Өмгөөлөгч Д.Мөнгөнцэцэг

Шүүхийн шийдвэрийг ЭНД дарж харна уу. 

 

 

 

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Уржигдар 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26