Хуульчид ахлах ангийн сурагч болон нэгдүгээр курсын оюутнуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хичээл заана

    Монголын Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хорооноос “ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” сэдэвт хичээлийн хөтөлбөрийг боловсруулж, видео хичээл бэлтгэн гаргаад байна.

    2015 болон 2016 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн судалгааны тайлангаас үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлд заасан ”хүчиндэх” гэмт хэрэг 17.2 хувиар, 145 дугаар зүйлд заасан “хулгайлах” гэмт хэрэг 12.0 хувиар тус тус өссөн байгаа нь анхаарал татаж байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлд заасан ”бусдын эд хөрөнгийг дээрэмдэх”, 181 дүрээр зүйлд заасан “танхайрах” гэмт хэргүүд хэдийгээр тоон үзүүлэлтийн хувьд буурсан мэт байгаа боловч түүний нийгмийн аюулын хэр хэмжээ ихсэж байгаа нь мөн л анхаарах шаардлагатайг харуулж байна. Тиймээс их дээд сургуульд шинээр элсэн суралцаж буй оюутан, сонсогч болон Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн суралцагчдыг болзошгүй гэмт хэргээс /ялангуяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126, 145, 147, 181 дүрээр зүйлүүдэд заасан гэмт хэрэг/ урьдчилан сэргийлэх талаар хичээл заах шаардлагатай байгаа юм.

    Иймд Хуульчийн нийтэд тустай хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хорооноос “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” хичээлийн хөтөлбөрийн санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хичээлд хамрагдснаар гэмт хэрэг, зөрчлийг хэнд хандаж мэдээлэх, хэрхэн гудамж талбай, олон нийтийн газарт биеэ авч явах болон гэмт хэрэгт холбогдохгүй байх талаар урьдчилан сэргийлэх мэдлэг олж авна.

    Тус хичээлийг 2016 оны аравдугаар сарын 17-оос эхлэн орон нутаг дахь дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад Монголын Хуульчдын холбооны Салбарын зохицуулагчдын томилсон хуульчид “Иргэний боловсрол” хичээлийн хүрээнд, нийслэл дэх их дээд сургууль, коллежийн 1 дүгээр курсын оюутнуудад Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хорооны гишүүн хуульчид 45 минутанд багтаан заах юм.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Уржигдар 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26