"Өмгөөллийн үйл ажиллагааны эрх зүйн орчин ба шинэчлэл" сэдэвт Онол практикийн бага хурал болно

    Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Монголын Хуульчдын Холбооны Өмгөөлөгчдийн хороо, МУИС-ийн Хууль зүйн сургууль хамтран 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр "Өмгөөллийн үйл ажиллагааны эрх зүйн орчин ба шинэчлэл" сэдэвт Онол практикийн бага хурлыг Хуульчдын танхимд зохион байгуулна. Хуралд "Өмгөөлөгч тэргүүн зэргийн хуульч болох нь: Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь өмгөөлөгчийн оролцоо, үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчин" сэдвээр ШУ-ны гавъяат зүтгэлтэн, академич С.Нарангэрэл, "Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь өмгөөлөгчийн оролцоо, эрх зүйн орчин" сэдвээр хуульч, өмгөөлөгч Ц.Давхарбаяр, "Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь өмгөөлөгчийн оролцоо, эрх зүйн орчин" сэдвээр хуульч өмгөөлөгч, доктор Г.Банзрагч, "Хууль зүйн зөвлөгөө өгөх үйл ажиллагааны эрх зүйн орчин" сэдвээр хуульч, өмгөөлөгч, доктор С.Цэрэндорж, "Гадаад орнуудын болон манай орны Өмгөөллийн байгууллага, түүний эрх зүйн орчин" сэдвээр Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар нар илтгэл тавьж, хэлэлцүүлэх юм. Хуульч, өмгөөлөгч та бүхнийг Онол практикийн бага хуралд идэвхтэй оролцож, өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой саналаа илэрхийлэхийг уриалж байна. Оролцох хуульч, өмгөөлөгчдийг бүртгэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: 70127491, 70126861 дугаараас лавлаж, бүртгүүлнэ үү. Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хороо

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Уржигдар 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26