“ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГААНЫ ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

    Монголын Хуульчдын холбооноос Австрали улсын арбитрч, Эвлэрүүлэн зуучлагчдын хүрээлэнгийн итгэмжлэгдсэн эвлэрүүлэн зуучлагч, өмгөөлөгч, дэд профессор Деннис Вилсоныг урьж, "Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны олон улсын туршлага” сэдэвт сургалтыг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Хуульчдын танхим”-д зохион байгууллаа.

    Сургалтыг Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих хорооны тэргүүн Б.Энх-Эрдэнэ нээж үг хэлсэн бол орчуулгыг Гадаад харилцааны хэлтсийн дарга Ж.Хунан хийсэн юм.

    Сургалтын үеэр Австрали улсын арбитрч, Эвлэрүүлэн зуучлагчдын хүрээлэнгийн итгэмжлэгдсэн эвлэрүүлэн зуучлагч Деннис Вилсон нь “Эвлэрүүлэн зуучлал гэдэг нь тэвчээртэй, ухаалаг, туршлагатай байж хамгийн сайн аргаар сайн үр дүнд хүрэх арга юм. Шүүхийн бус аргаар иргэний эрх зүйн болон хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан, түүнчлэн гэр бүлийн эрх зүйн маргааныг шийдвэрлэснээр иргэдийн хувьд ердийн журмаар шүүхээр маргаан шийдвэрлүүлэхээс хөрөнгө мөнгө, цаг хугацааны хувьд хэмнэлттэй байдгаас гадна эвлэрүүлэн зуучлах журмаар байгуулагдсан эвлэрлийн гэрээ шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх боломжтой. Мөн талуудын сэтгэл зүйн эерэг байдал, цаашдын сайн харилцаа хэвээр үлдэх, хүсэл сонирхолд нийцсэн байх зэрэг давуу талуудыг бий болгодог” гэдгийг онцолж байлаа. Мөн сургалтад оролцогчид төрийн бус байгууллагын дэргэдэх эвлэрлийн гэрээг Австрали улсад хэрхэн байгуулдаг талаар Деннис Вилсон багшаас тодруулж санал солилцсон.

    Тус сургалтад эвлэрүүлэн зуучлагч, судлаач, хуульч, их, дээд сургуулийн төлөөлөл болох 100 гаруй гишүүн хамрагдлаа.

 

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Уржигдар 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26