Хуульчдын ээлжит бус Их хурал амжилттай боллоо

    Монголын Хуульчдын холбооны ээлжит бус Их хурал аравдугаар сарын 14-нд Төрийн ордны “Их танхим”-д болж, холбооны Зөвлөл болон Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүдийг батламжиллаа.

    Хуралд Их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон 485 хуульч оролцсон бөгөөд хурлын нээлтийн ёслолд Засгийн газар, УИХ, Хууль зүйн яам, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл зэрэг төрийн байгууллагын төлөөлөл болон гадаадын зочид төлөөлөгчид урилгаар оролцсон. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд нар Хуульчдын холбооны Их хуралд амжилт хүсч, мэндчилгээ ирүүлснийг сонордуулсан юм.

    Хурлыг Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг нээж, “Хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны тогтолцоог төлөвшүүлэн хөгжүүлэх, мэргэжлийн нэр хүнд, хариуцлагыг сайжруулах, түүний удирдлага зохион байгуулалтыг төгөлдөржүүлэн хөгжүүлэхэд хуульчдын санал санаачилга, идэвхтэй оролцоо нэн чухал” гэдгийг онцлоод Хуульчдыг цаашид Хуульчдын холбооны үйл ажиллагаанд идэвх, зүтгэл, сэтгэлтэй оролцоно гэдэгт найдаж байгаа илэрхийлсэн. Мөн тэрбээр “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зохицуулалтаар Хуульчдын холбоо нь хороодоор дамжуулан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Хуульчдын холбоо амжилттай ажиллаж буй нь хороодын гишүүд болон дарга нарын хүчин зүтгэлтэй салшгүй холбоотой” гэдгийг тэмдэглэн хэллээ.

    Ээлжит бус Их хурлын хуралдаан даргалагчаар өмгөөлөгч З.Сүхбаатар, дэд даргалагчаар Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Х.Оч, Улсын ерөнхий прокурорын туслах, Дүн шинжилгээ, судалгаа, хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Бат-Орших нар сонгогдон, хурлыг дэгийн дагуу удирдан явуулав.

    Энэ удаагийн ээлжит бус Их хурлаар Монголын Хуульчдын холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, бодлогыг тодорхойлох Зөвлөлийн гишүүдийг батламжлах асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчдийн дунд нууц санал хураалт явуулсны дүнд Сайн дурын хороодоос Зөвлөлд уламжилсан 43 гишүүн нь олонхын санал авч Зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо. Зөвлөлийн гишүүдийн нэрсийг ЭНД дарж үзнэ үү.

    Мөн Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнд нэр дэвшээд байсан 30 хуульчийг батламжлах эсэх асуудлаар төгөөлөгчдийн дунд ил санал хураалт явуулсан бөгөөд  төлөөлөгчдийн олонхын саналаар дараах 30 хуульч ирэх гурван жилд Мэргэжлийн хариуцлагын хорооны бүрэлдэхүүнээр ажиллахаар боллоо. Нэрсийг ЭНД дарж харна уу.

    Хурлаар Монголын Хуульчдын холбооны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналын төслийг танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан ч зарим төлөөлөгчөөс эсрэг санал гарсан тул эдгээр асуудлыг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулж,  төлөөлөгчдийн олонх нь хойшлуулахыг дэмжсэнээр хурал өндөрлөсөн юм.

    ​Монголын Хуульчдын холбооны ээлжит бус Их хурлыг амжилттай зохион байгуулахад идэвх, санаачилгатай оролцож, хариуцлагатай ажилласанд Их хурал зохион байгуулах Ажлын хэсгийн гишүүд болон Холбооны Тамгын газрын ажилтнууд та бүхэндээ талархал илэрхийлье.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Уржигдар 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26