ХУУЛЬЧДЫН АНХААРАЛД

 

    Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж буй өмгөөлөгч, өмгөөллийн хуулийн этгээдийн ажлын байрыг хамгаалах зорилгоор Монголын Хуульчдын холбооноос Оюуны өмч,  улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газартай хамтран дараах ажлыг зохион байгуулж байна.

Үүнд:

 1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг “Өмгөөлөгч багшлах, эрдэм шинжилгээний болон өмгөөллийн хуулийн этгээд, Хуульчдын холбоонд хамаарахаас бусад ажил албан тушаалыг хавсран эрхлэх”-ийг хориглоно.

2.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа хамтран эрхлэх хуулийн этгээдийн хэлбэр нь хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл байна”, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг “Нөхөрлөлийн тухай хуульд нийцүүлэн өөрчлөн байгуулагдаж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлнэ.

3. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсэг “Өмгөөллийн хуулийн этгээдийг Улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш 14 хоногийн дотор Хуульчдын холбоонд бүртгүүлнэ” гэсэн заалтуудыг зөрчин үйл ажиллагаа явуулж буй өмгөөлөгч, өмгөөллийн хуулийн этгээдүүдийн эрхийг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авч ажиллаж  байна.

    Иймд давхар ажил эрхэлж буй болон аливаа нэгэн байгууллагаар нийгмийн даатгал төлүүлж буй өмгөөлөгчид шүүхэд төлөөлөх эрхээ түдгэлзүүлэх, нийгмийн даатгалаа төрийн болон аж ахуйн нэгжээр төлүүлж байгаа өмгөөлөгч үндэслэлээ мэдүүлэх, Монголын Хуульчдын холбоонд бүртгүүлэлгүй үйл ажиллагаа явуулж буй нөхөрлөлүүд Монголын Хуульчдын холбоонд бүртгүүлэх, хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдаагүй хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж  байгаа болон мэргэжлийн үйл ажиллагаа эрхлээгүй боловч хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхээр үйл ажиллагааны чиглэлдээ тусгасан ХХК болон бусад хуулийн этгээдүүд өөрсдийн хүсэлтээр татан буулгах, үйл ажиллагааны чиглэлээсээ хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх заалтыг хасч Хуульчдын холбоонд мэдэгдэх шаардлагатай байна.

    Монголын Хуульчдын холбоонд 2016 оны 12 дугаар сарын 25-наас өмнө шүүхэд төлөөлөх эрхээ түдгэлзүүлэх хүсэлт гаргаагүй давхар ажил эрхэлж байгаа өмгөөлөгч, тус холбоонд бүртгүүлэлгүй үйл ажиллагаа явуулж байгаа өмгөөллийн нөхөрлөлийн удирдлагуудыг Мэргэжлийн хариуцлагын хороонд,  Өмгөөллийн хуулийн этгээдийг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасны дагуу татан буулгах хүсэлтийг Шүүхэд гарган шийдвэрлүүлэх болно.

    Энэ асуудлаар Монголын Хуульчдын холбооны 70116008 тоот утсаар холбогдож мэдээлэл авна уу.

(Та өөрийн нэр байгаа эсэхийг дараах холбоосуудын гарчиг дээр дарж татаж авч үзнэ үү.)

  1. АЖ АХУЙН НЭГЖИД АЖИЛЛАЖ БАЙГАА ШҮҮХЭД ТӨЛӨӨЛӨХ ЭРХТЭЙ ХУУЛЬЧИД
  2. ТӨРИЙН АЛБАНД АЖИЛЛАЖ БАЙГАА ШҮҮХЭД ТӨЛӨӨЛӨХ ЭРХТЭЙ ХУУЛЬЧИД
  3. ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЖ БАЙГАА ШҮҮХЭД ТӨЛӨӨЛӨХ ЭРХТЭЙ ХУУЛЬЧИД
  4. ШШГГ-Т АЖИЛЛАЖ БАЙГАА ШҮҮХЭД ТӨЛӨӨЛӨХ ЭРХТЭЙ ХУУЛЬЧИД
  5. ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛД АЖИЛЛАДАГ ШҮҮХЭД ТӨЛӨӨЛӨХ ЭРХТЭЙ ХУУЛЬЧ
  6. МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНД БҮРТГЭЛГҮЙ ӨМГӨӨЛЛИЙН НӨХӨРЛӨЛ
  7. ХУУЛЬ, ӨМГӨӨЛЛИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХЭЭР УЛСЫН БҮРТГЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНД  БҮРТГҮҮЛСЭН ХХК

 

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТАМГЫН ГАЗАР

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Уржигдар 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26