Өмгөөлөгчийн туслах ажилтнуудад сургалт зохион байгууллаа

    Монголын Хуульчдын холбооноос өмгөөлөгчийн туслах ажилтнуудад өмгөөллийн ур чадвар, дадал олгох  сургалтыг 2016 оны 10 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгууллаа.

    Сургалт нь өмгөөлөгчийн туслах ажилтнуудад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хуульчийн харилцаа, хандлага, өмгөөллийн үйл ажиллагааны хэлбэр, өмгөөлөгчийн туслахын ажил эрхлэлт, хүлээсэн чиг үүрэг, тэдгээрийн хэрэгжилтийн талаар  зохих түвшний  мэдлэг олгох зорилготой байсан бөгөөд сургалтын нээлтэд Хуульчдын холбоо Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, А.Оюунчимэг, тус холбооны Өмгөөлөгчдийн хорооны тэргүүн Д.Түвшинтамир нар оролцож үг хэлсэн.

    Сургалтын хүрээнд Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчид болон Авлигатай тэмцэх газар, АШУИС-ийн багш нар дараах сэдвүүдээр хичээл заалаа. Тодруулбал, “Хуульчийн харилцаа хандлага” сэдвээр АШУҮИС-ийн багш доктор С.Наранчимэг, “Монгол Улсын авлигын нөхцөл байдал” сэдвээр АТГ-аас Ц.Шинэбаяр, “Авлига, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх” сэдвээр АТГ-аас А.Дэлгэрбаяр, “Өмгөөлөгчийн мэргэжил, мэргэшил”, “Хууль зүйн мэргэжлийн туслалцаа, архив албан хэрэг хөтлөлт” сэдвээр МХХ-ны гишүүн хуульч, өмгөөлөгч Д.Батсүх, Өмгөөллийн үйл ажиллагааны зохион байгуулалтын хэлбэр ба өмгөөлөгчийн туслахын ажил эрхлэлт”, “Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагааны төрөл ба өмгөөлөгчийн туслахын оролцоо” сэдвээр  МХХ-ны гишүүн хуульч, өмгөөлөгч З.Сүхбаатар нар тус тус хичээл заасан юм.

    Сургалтад нийт 50 гаруй өмгөөлөгчийн туслах ажилтан хамрагдсан бөгөөд сургалтын үеэр тэдэнд “Өмгөөлөгчийн туслахын үнэмлэх” болон сургалтад хамрагдсан гэрчилгээ, Хуульчдын холбооноос гаргасан дүрэм, журмын эмхэтгэлийг олгосон.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Уржигдар 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26