Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүллээ

    УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос хүсэлт гаргасны дагуу Хуульчдын холбооны Эдийн засгийн эрх зүйн хорооноос “Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн хэлэлцүүлгийг 2016 оны арваннэгдүгээр сарын 02-нд зохион байгууллаа.

    Хэлэлцүүлгийн нээлтэд Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг, УИХ-ын гишүүн Н.Учрал нар оролцож үг хэлсэн.  Энэ үеэр УИХ-ын гишүүн,  Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч Н.Учрал “Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Арбитрын тухай хуулийг НҮБ-ын загвар хуульд нийцүүлэн боловсруулсан боловч өнөөг хүртэл Монгол Улсын Арбитрын шийдвэрийг олон улсад хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь Арбитрын тухай хуулийг шинэчлэн баталж, өөрийн оронд нутагшуулах шаардлага үүсээд байгааг нотолж байна” гэдгийг онцолж байв.  

    Хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Эдийн засгийн эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Н.Баасанжав ажилласан бөгөөд хэлэлцүүлгийн хүрээнд “Монгол Улс дахь Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны өнөөгийн байдал” сэдвээр MDSKhanLex” хуулийн нөхөрлөлийн гишүүн, хуульч Д.Дүгэржав,   Монголын Олон улсын ба Үндэсний Арбитрын Ерөнхий нарийн бичгийн дарга, хуульч Ч.Гүнждагва нар илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.

    Хуулийн төслийг ЭНД дарж үзнэ үү.

    

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Уржигдар 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26