Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Хуульчдын холбооны зөвлөл хуралдлаа

    Хуульчдын холбооны зөвлөлийн ээлжит хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр болж, 4 асуудлыг хэлэлцэн дараах шийдвэрүүдийг гаргалаа.

    Шүүгчид нэр дэвшигчдийн талаар дүгнэлт гаргалаа

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны 77, 84, 85, 99 дугаар тушаалаар зарласан анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшсэн 63 хуульчийн мэргэшил, ур чадвар, нэр хүндийн талаарх Шалгалтын болон Ёс зүйн хорооны дүгнэлтийг баталгаажууллаа.

Тогтоол, түүний хавсралттай ЭНД дарж танилцана уу.

    Хуульчийн мэргэжлийн дадлагыг тооцох тухай журмын төслийг санаачилсан хороонд буцаалаа

    2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Монголын Хуульчдын холбооны хоёрдугаар их хурлын 3 дугаар тогтоолоор батлагдсан Монголын Хуульчдын холбоо, түүний бүтцийн байгууллагуудаас дүрэм, журам боловсруулахад баримтлах журмын 5.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт үндэслэн Хуульчийн мэргэжлийн дадлагыг тооцох тухай журмын төслийг санаачлагч Шалгалтын хороонд буцааж, журмын шаардлага хангуулан ирүүлэхийг даалгалаа.

    Тогтоолтой ЭНД дарж танилцана уу.

    Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны зарим гишүүнийг чөлөөллөө

    Хуульчдын холбооны зөвлөлийн 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хурлын 79 дүгээр тогтоолоор батлагдсан “Монголын Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны ажиллах журам”-ын 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хороо нь маргаан хянан шийдвэрлэх эрх мэдлийг аливаа байгууллага, албан тушаалтан, бусад этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ”, 4 дэх хэсэгт “Холбооны зөвлөлийн гишүүн, Ерөнхийлөгч, Тамгын газрын дарга, Хяналтын зөвлөл, чиг үүргийн хорооны дарга, гишүүн зэрэг Холбооны албан тушаалтан, ажилтан Хорооны гишүүн, Ажлын албаны дарга, сахилгын шинжээч, шалгагч, бусад ажилтнаар ажиллахыг хориглоно” гэж тус тус заасан байдаг.

    Мэргэжлийн хариуцлагын хорооны бүрэлдэхүүнийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Монголын Хуульчдын холбооны ээлжит бус их хурлын 4 дүгээр тогтоолоор батламжилсан. Тус хорооны бүрэлдэхүүнд Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны гишүүн Д.Баянжаргал, Д.Мөнгөнцэцэг нар сонгогдсон тул Мэргэжлийн хариуцлагын хорооны ажиллах журмын дээрх заалтыг хангаж ажиллах хүрээнд чиг үүргийн хорооны гишүүнээс чөлөөллөө.

    Тогтоолтой ЭНД дарж танилцана уу.

    Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинээр томиллоо

    Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2, Монголын Хуульчдын холбооны дүрмийн 7.2 дугаар зүйлийн 1, 3, 4, 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт үндэслэн шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн хорооноос ирүүлсэн саналыг үндэслэн Боролзойн Халиун, Дамдины Батцэцэг, Түвшинтөгсийн Мөнхбаяр, Чүлтэмийн Гүнждагва, Гомбосүрэнгийн Хишигсүрэн нарыг Монголын Хуульчдын холбооны хяналтын зөвлөлийн гишүүнээр томиллоо.

    Тогтоолтой ЭНД дарж танилцана уу.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ХУУЛЬЧИД СПОРТООР ДАМЖУУЛАН ХҮНИЙ ЭРХИЙН НӨЛӨӨЛӨГЧ БОЛОХ НЬ” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
Өчигдөр 11 цаг 03 мин
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 14-НД ЭХЭЛЛЭЭ
Өчигдөр 09 цаг 10 мин
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2026-08-14 22:46
МЭДЭЭЛЭЛ
23 цаг 55 мин
МЭНДЧИЛГЭЭ
Өчигдөр 09 цаг 15 мин
COP17 САЙН ДУРЫН АЖИЛТНЫ БҮРТГЭЛ
2026-08-06 17:19
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО COP17 ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-08-06 13:58
ХУУЛЬ ЗҮЙН ПРО БОНО ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Өчигдөр 09 цаг 12 мин
ХУУЛЬЧИД ШАГНУУЛЛАА
2026-07-08 17:11
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2026-07-08 16:03
БАЯР ХҮРГЭЕ
2026-07-07 16:14
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН АНХААРАЛД
2026-07-07 15:52
“ХҮҮХЭД, ӨСВӨР НАСНЫ ХҮНИЙ ЭРХИЙГ ЦАХИМ ОРЧИНД ХАМГААЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-07-06 12:05
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-07-06 11:51
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ТОДОРЛОО
2026-07-06 10:15
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
2026-07-03 13:15
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОН ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ЯПОН УЛСАД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
2026-07-03 13:10
ИРЛАНД УЛС ДЭЭД ШҮҮХЭЭС ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ БОЛОН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ШИНЭ УДИРДАМЖ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-07-02 09:48
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2026-07-02 09:24
“ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ 10 ЖИЛ: ҮР ДҮН, ХЭТИЙН ЧИГ ХАНДЛАГА” СИМПОЗИУМААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ
2026-07-02 09:22