“Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь” сэдэвт илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

    Монголын Хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих хороо, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Эвлэрүүлэн зуулагчдын зөвлөл, Монгол-Японы хуульч, эвлэрүүлэн зуучлагчдыг дэмжих холбоо хамтран “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг оюутан, иргэдийн салбар, хуульч, судлаачдын салбар гэсэн ангилалтайгаар зохион байгуулсан билээ.

    Тус илтгэлийн уралдаанд ирүүлсэн илтгэлүүдээс хоёрдугаар шатанд 7 илтгэл шалгарч, эдгээр илтгэлээс шилдгийг шалгаруулах хэлэлцүүлгийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “Хуульчдын танхим”-д зохион байгуулсан. Тус уралдааны шүүгчээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн өмгөөлөгч З.Сүхбаатар, Л.Өлзийхүү, МУИС-ХЗС-ийн багш, доктор С.Болормаа, өмгөөлөгч Б.Оюу нар ажилласан бол хэлэлцүүлгийг Монголын Хуульчдын холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих хорооны тэргүүн Б.Энх-Эрдэнэ удирдан явуулса юм.

    Эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны тэргүүн байрт МУИС-ХЗС-ийн V курсын оюутан А.Түвшинтөгс, Д.Ганхүрэл нар “Захиргааны эрх зүйн зарим төрлийн маргааныг шийдвэрлэхэд Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа үр нөлөөтэй болох нь” сэдвээр, дэд байрт МУИС-ХЗС-ийн IV курсын оюутан С.Бат-Орших “Хэрэглэгчийн эрх зүйн маргаанд Эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх нь” сэдвээр, гуравдугаар байрт Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч Л.Галбаатар “Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзах асуудал, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ба нийтийн ашиг сонирхол” сэдвээр, Их засаг олон улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн 409 дүгээр бүлгийн оюутан Д.Батмөнх, Б.Билгүүн нар тус тус шалгарсан. Оролцсон хуульч, судлаач, оюутан та бүхний цаашдын ажил, сурлага, хөдөлмөрт амжилт хүсье.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Уржигдар 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26