ЭДИЙН ЗАСГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА

    Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй "АХБ ТА-8995 МОН: Шүүгчдийн сургалтыг сайжруулах төсөл"-ийн хүрээнд шинэ Эрүүгийн хууль батлагдсантай холбогдуулан Эдийн засгийн гэмт хэрэгтэй холбоотой сургагч багш бэлтгэх сургалтыг явуулахаар төлөвлөж байна. Эдийн засгийн гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд бүх оролцогчдын чадвар, мэдлэг чухал тул Монголын Хуульчдын холбоо уг төслийн удирдлагад шүүгч, прокуроруудаас гадна өмгөөлөгчдийг хамруулах хүсэлт тавьсны дагуу 5 өмгөөлөгчийг оролцуулах боломжтой болсон.

Өмгөөлөгчид тавигдах шаардлагууд:

  1. 5-аас доошгүй жил өмгөөлөгчөөр ажиллаж, эрүүгийн хэрэгт төлөөлөл хэрэгжүүлсэн;
  2. Туршлага, мэргэшсэн байдал /эрүүгийн хэрэгт оролцсон, сургалтанд хамрагдсан байдал/;
  3. Цаашид сургагч багшаар ажиллах хүсэл зориг, эрмэлзлэлтэй байх /Өргөдөл бичих/;
  4. Ном, гарын авлага боловсруулах чадвар, туршлагатай байх;
  5. Англи хэлээр унших чадвартай байх /заавал биш, англи хэлний мэдлэг нь давуу тал болно/;
  6. Өмнө сургагч багшаар ажиллаж байсан туршлагатай байх /заавал биш/;
  7. Хуульчдын холбооны гишүүн байх /гишүүний татвар, сургалтын кредитын зөрчилгүй байх/.

    Тиймээс Эдийн засгийн гэмт хэрэгтэй холбоотой сургагч багш бэлтгэх сургалтад хамрагдах хүсэлтэй, сургагч багшид тавигдах шаардлагыг хангаж буй өмгөөлөгчид 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 14:00 цагаас өмнө Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэст холбогдох материалуудыг өөрийн намтрын хамт хавсарган бүртгүүлнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг 8666-6660 утсаар холбогдож авна уу.  

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Уржигдар 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26