“Иргэдийн эрх зүйн чадавхыг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэгт Хуульчдын холбооны төлөөлөл оролцлоо

    ХЗДХЯ, Нээлттэй нийгэм форум хамтран “Иргэдийн эрх зүйн чадавхыг дээшлүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, “Нээлттэй нийгэм форум”-ын Гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал, Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг, Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд болон холбогдох төлөөлөгчид оролцсон юм.

    ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ “Хуулиа мэддэг, эрх зүйн боловсролтой хүн хуудуутай явдлын золиос болох нь бага, эндэж алдахаас холуур байдаг төдийгүй, хуулийг өөрийн бамбай болгож ажил амьдралаа сайжруулахад ашигладаг. Өөрөөр хэлбэл эрх зүйн боловсролтой иргэний чадавх нэмэгдэж, өөрийн асуудлаа шийдвэрлэх чадвартай болно” хэмээсэн юм.

    ХЗДХЯ нь Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд туссан “Бүх нийтийн эрх зүйн боловсрол, чадавхыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”  боловсруулах чиглэлээр Нээлттэй нийгэм форумтай хамтран төсөл хэрэгжүүлэх юм. Төслийн хүрээнд иргэдийн эрх зүйн мэдлэг, чадавхын үнэлгээг хийх, хэлэлцүүлэг өрнүүлэх, үндэсний хөтөлбөр боловсруулах, иргэдэд эрх зүйн боловсрол, туслалцаа олгох тогтолцоог бий болгох зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байгаа ажээ. 

    Энэ хүрээнд Нээлттэй нийгэм форумаас хийсэн иргэдийн эрх зүйн хэрэгцээ, шаардлагын судалгааны үр дүнг олон нийтээр хэлэлцүүлэх ажлыг 12 дугаар сарын 1-нээс 17-ны өдрүүдэд бүсчлэн зохион байгуулах аж. Тодруулбал, “Иргэдийн эрх зүйн чадавхын өнөөгийн байдал” сэдэвт цуврал хэлэлцүүлгийн эхнийх 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотод болсон бол бусад хэлэлцүүлгийг Хэнтий, Ховд, Өвөрхангай аймагт 12 дугаар сарын 5, 9, 14-ний өдрүүдэд тус тус зохион байгуулах юм байна.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Уржигдар 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26