ШИЛДЭГ ПРО-БОНО ХУУЛЬЧИЙГ ШАЛГАРУУЛНА

    Монголын Хуульчдын холбооноос 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулах гэж буй “ФЕМИДА-2016” Хуульчдын нэгдсэн шинэ жилийн цэнгүүний үеэр “Шилдэг про-боно хуульч”-ийг шалгаруулах гэж байгааг дуулгахад таатай байна.

    Эрхэм хуульч таныг нэр хүндтэй энэ шагналд өөрийн материалыг ирүүлэхийг урьж байна.

    Шилдэг Про-боно хуульчид тавигдах шаардлага:

  • Хуульч, өмгөөлөгчөөр 5-аас доошгүй жил ажилласан байх;
  • 2016 онд нийтэд тустай олон нийтийн арга хэмжээнд сайн дураар 10-аас доошгүй удаа оролцсон байх;
  • 2016 онд 5-аас доошгүй төлбөрийн чадваргүй иргэний эрх ашгийг шүүхэд төлөөлсөн /төлөөлөл хэрэгжүүлсэн нийт 5 хэргийн 2 хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдсэн байх шаардлагатай/ байх;
  • 2016 онд онцгой ач холбогдол бүхий ажил гүйцэтгэсэн байх;
  • Хуульчийн ёс зүй, гишүүний татвар болон кредит цагийн зөрчилгүй байх.

Дээрх шаардлагыг хангаж буй Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч дор дурьдсан материалыг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 13:00 цагаас өмнө Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хороо хариуцсан мэргэжилтэн Б.Шихихутаг /утасны дугаар: 89997008/-т цаасаар болон файл хэлбэрээр өгнө үү.

  1. Нэр дэвшигчийн товч намтар;
  2. Нэр дэвшигчийн өргөдөл/нэр дэвшүүлэгчийн өргөдөл;
  3. Нэр дэвшигчийг тодорхойлох захидал /хоёр захидал байна/;
  4. Үйлчлүүлэгчийн товч мэдээлэл, холбогдох утасны дугаар;
  5. Шүүхийн шийдвэрийн хуулбар;
  6. Бусад нийтэд тустай арга хэмжээнд оролцсоныг нотлох баримт /зураг, гэрчилгээ, талархал, арга хэмжээний хөтөлбөр, оролцогчдын нэрсийн жагсаалт, онцгой ажлын танилцуулга, үр дүн гэх мэт/.

Жич: Хамт олны зүгээс нэрийг нь дэвшүүлэх боломжтой.

Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хороо

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
Уржигдар 11 цаг 31 мин
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
11 цаг 58 мин
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-09-09 15:47
“СЭЖИГТЭЙ ҮЙЛДЭЛ, ГҮЙЛГЭЭГ ТАНЬЖ ИЛРҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-09 15:41
МЭДЭЭЛЭЛ
2026-09-09 12:08
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-08 11:43
COP17-Д АЖИЛЛАСАН ХУУЛЬЧДАД ТАЛАРХЛЫН БИЧИГ ГАРДУУЛЛАА
2026-09-08 09:31
СУДАЛГАА АВЧ БАЙНА
2026-09-07 14:46
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026-09-04 16:47
БОГИНО ХУГАЦААНЫ СУДЛААЧИЙН АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-03 16:51