Өмгөөлөгчийн өрөөг тохижуулах хандивын аян зарлалаа

    Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооноос санаачлан "Баянгол, Хан-Уул, Сонгино хайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх" дээр өмгөөлөгчийн ажлын өрөөг тохижуулан 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр нээлтээ хийсэн билээ.

    Энэ удаад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн байранд өмгөөлөгчийн ажлын өрөөг тохижуулан 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нээлт хийхээр төлөвлөж байна. Үүнтэй холбоотойгоор өмгөөлөгчдийн дунд хандивын аяныг өрнүүлж байна.

    Өмгөөлөгчид шүүхийн байранд ажлын өрөөтэй болсноор шүүх хурлын бэлтгэлээ бүрэн хангах, хавтаст хэрэгтэй нухацтай танилцах, үйчлүүлэгчтэйгээ ганцаарчлан уулзах, шаардлагатай хууль тогтоомжоо интернэтээр үзэх, шүүх хуралдааны завсарлагаанаар тухлаг байх зэрэг олон давуу талтай. Иймд өөрсдийнхөө ажиллах орчин нөхцөлийг тав тухтай, тохилог болгох үүднээс та бүхнийг энэхүү хандивын аянд нэгдэхийг урьж байна.

    Дараах зүйлсийг хандивлах боломжтой.

    -Өмгөөлөгчдийн өдөр тутамд хэрэглэгддэг хуулиуд,

    -Хууль, эрх зүйтэй холбоотой ном товхимол,

    -Өрөөнд өнгө үзэмж нэмэх жаазтай зураг, сувинер, ваартай цэцэг гэх мэт.

    Өмгөөлөгч та хандивлах гэж буй зүйлсээ Өмгөөлөгчдийн хорооны мэргэжилтэн Б.Нямхоролд ирүүлнэ үү.

    Хандив хүлээн авах хугацаа 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 18:00 цаг.

     Хандив хүлээн авах газар: МХХ-ны байр 5 давхар 506 тоот.

     Дэлгэрэнгүй мэдээллийг 99965771 дугаар утсаар холбогдон авна уу.

ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОРОО

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
Уржигдар 11 цаг 31 мин
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
12 цаг 17 мин
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-09-09 15:47
“СЭЖИГТЭЙ ҮЙЛДЭЛ, ГҮЙЛГЭЭГ ТАНЬЖ ИЛРҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-09 15:41
МЭДЭЭЛЭЛ
2026-09-09 12:08
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-08 11:43
COP17-Д АЖИЛЛАСАН ХУУЛЬЧДАД ТАЛАРХЛЫН БИЧИГ ГАРДУУЛЛАА
2026-09-08 09:31
СУДАЛГАА АВЧ БАЙНА
2026-09-07 14:46
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026-09-04 16:47
БОГИНО ХУГАЦААНЫ СУДЛААЧИЙН АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-03 16:51