“Фемида-2016” шинэ жилийн цэнгүүн болж, шилдэг хуульчид тодорлоо

    Монголын Хуульчдын холбооноос 2016 оны 12 дугаар сарын 19-нд “Фемида-2016” ёслолын ажиллагааг зохион байгуулж, өнгөрч буй онд амжилт бүтээлээрээ бусдыгаа манлайлсан шилдэг хуульчдыг тодрууллаа. Тус ёслолын ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Батзандан, О.Баасанхүү, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг, Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал Д.Батжаргал, Хууль сахуилах их сургуулийн захирал С.Баатаржав, Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг нарын хүндтэй зочиж хүрэлцэн ирсэн юм.

“Фемида-2016” ёслолын ажиллагааны шилдгүүдээр дараах хуульчид тодорлоо.

  1. Оны шилдэг шүүчээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч ЦЭНДИЙН ЦОГТ

2.Оны шилдэг прокуророор Нийслэлийн прокурорын газрын Хэлтсийн дарга ЖАНДАНГИЙН АРИУНАА

3.Оны шилдэг өмгөөлөгчөөр Өмгөөллийн Монгол өмгөөлөгч нөхөрлөлийн захирал, өмгөөлөгч ЗАГДСҮРЭНГИЙН СҮХБААТАР

4.Оны шилдэг хуулийн зөвлөхөөр Монгол Улсын Их сургуулийн Хууль Зүйн сургуулийн Хууль зүйн клиник сургалтын төвийн эрхлэгч ЖАМБААЧҮЛТЭМИЙН ЭРХЭСХУЛАН

5.Оны шилдэг эрдэмтэнээр Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургуулийн багш ХАЯНХЯРВААГИЙН СЭЛЭНГЭ

6.Оны шилдэг про-боно хуульчаар Иргэний хамгаалалт төрийн бус байгууллагын тэргүүн ОЮУНСАЙХАНЫ АЛТАНГЭРЭЛ

7.Оны шилдэг нөхөрлөлөөр Өмгөөллийн “МОНГОЛ ӨМГӨӨЛӨГЧ” нөхөрлөл

8.Оны шилдэг хороогоор ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРОО  тус тус шалгарлаа.

    Мөн “Фемида-2016” шинэ жилийн цэнгүүний үеэр авьяаслаг хуульчдыг тодруулсан бөгөөд Өмгөөлөгчдийн хорооны баг тэргүүн байрт шалгарч, “Авьяаслаг хуульч” өргөмжлөл, 1.000.000 төгрөгийг эзэн болсон юм.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
Уржигдар 11 цаг 31 мин
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
12 цаг 16 мин
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-09-09 15:47
“СЭЖИГТЭЙ ҮЙЛДЭЛ, ГҮЙЛГЭЭГ ТАНЬЖ ИЛРҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-09 15:41
МЭДЭЭЛЭЛ
2026-09-09 12:08
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-08 11:43
COP17-Д АЖИЛЛАСАН ХУУЛЬЧДАД ТАЛАРХЛЫН БИЧИГ ГАРДУУЛЛАА
2026-09-08 09:31
СУДАЛГАА АВЧ БАЙНА
2026-09-07 14:46
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026-09-04 16:47
БОГИНО ХУГАЦААНЫ СУДЛААЧИЙН АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-03 16:51