Монголын хуульчдын нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр Д.Нандинцэцэг сонгогдлоо

    Монголын Хуульчдын нийгэмлэгийн шинэ жилийн үйл ажиллагаа сайхан болж өнгөрлөө. Шинэ жилийн үйл ажиллагаанд Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэг, Шүүхийн ерөнхий зөвлөл, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, МУИС-ийн ХЗС-ийн багш нарын төлөөлөл, өмгөөллийн нөхөрлөлийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо.

   Энэ үеэр Хуульчдын нийгэмлэгийн 2017 оны ерөнхийлөгчийг сонгосон бөгөөд "Дачэн Дэнтонс" хуулийн фирмын Монгол дахь захирал Д.Нандинцэцэг тус байгууллагыг ирэх онд удирдахаар сонгогдлоо. Тэрбээр өөрийн мөрийн хөтөлбөрөө танилцуулан, "Хуульчдын нийгэмлэг нь 2017 оноос дүрмээ өөрчилж, үйл ажиллагаагаа бодлогын шинэ түвшинд ахиулан ажиллаж, нийгэмдээ илүү үүрэг хариуцлага хүлээж, улс орны тулгамдсан асуудлуудаар идэвхитэй, нэгдмэл байр суурьнаас оролцох, Монголын Хуульчдын Нийгэмлэгийн эрхэм зорилго, зорилтуудыг өргөжүүлэн нийгэмд хуульчдын эзлэх байр суурийг зохистой хэмжээнд хүргэж, төрийн бодлогод хуульчдын мэргэжлийн үзэл баримтлалыг тусгадаг тогтолцоог бий болгохоор чармайн ажиллана. Нийгэмлэгийн уламжлалыг үргэлжлүүлэхийн сацуу, сургалтуудын төрөл, чанарыг нэмэгдүүлж, орчин үеийн эрх зүйн ололт амжилтуудыг улсдаа түгээх ажлыг зохион байгуулна. Эрх зүйт төрийг байгуулах эрхэм зорилгыг сэргээн, төр, олон нийтийн хамтын ажиллагаанд түшиглэн эрх зүйн шинэчлэлийн манлай байгууллага болон ажиллана" гэдгээ мэдэгдлээ.

 

Монголын Хуульчдын нийгэмлэг

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
МЭДЭЭЛЭЛ
8 цаг 10 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
8 цаг 22 мин
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ДЭД ХОРООНЫ ЗОХИЦУУЛАГЧИД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
12 цаг 43 мин
МЭДЭЭЛЭЛ
14 цаг 2 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-11-16 10:24
ЭМГЭНЭЛ
2026-11-13 19:46
“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА: ЗАЛГАМЖ ЧАНАР, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО
2026-11-13 15:09
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
2026-11-09 16:06
“ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ: ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН-2026 ӨДӨРЛӨГ”  БОЛЛОО
2026-11-09 15:49
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25