Хуульчид төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа

    Монголын Хуульчдын холбооны гишүүн 5377 хуульчаас Хууль зүйн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, салбарын хөгжилд бодит хувь нэмрээ оруулан бусдыгаа манлайлсан хуульчдыг Төрийн одон медалиар шагнуулахаар нэрийг нь дэвшүүлж, холбогдох материалыг бүрдүүлэн Ерөнхийлөгчийн Тамгын газар хүргүүлсэн.

    Шагналд нэр дэвшүүлсэн хуульчдаас Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хуульч Балдангийн Уранцэцэгийг, Алтангадас одонгоор Базаррагчаагийн Бүрнээ, Готовын Амгалансуурь нарыг, Хөдөлмөрийн хүндэт медалиар Гоошоохүүгийн Даваадоржийг шагнахаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргажээ.

    Мөн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, боловсронгуй болгох үйл хэрэгт олон жил үр бүтээлтэй ажилласан хуульчдыг Хууль зүйн салбарын тэргүүн, “Хүндэт жуух” бичгээр шагнуулахаар тодорхойлсон бөгөөд “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан тэмдэг”-ээр Дугарсүрэнгийн Батмөнх, Ламгивын Бор,  Зукарын Гүлбаша, Намдагийн Нямсүрэн, Балдансүрэнгийн Отгончимэг, Дарамжавын Дарьбазар, Гэрэлийн Тэгшсуурь, Цагаан-Ухнаагийн Роза, Базарагчаагийн Наранчимэг, Жамъяндоржийн Айжуу, Дамдинжавын Мөнхцэцэг, Цогт-Очирын Отгонцэцэг, Норовсүрэнгийн Амаржаргал, Дугарсүрэнгийн Батмөнх нарыг, “Хүндэт жуух” –аар Жамсрангийн Уранцэцэг, Пүрэвийн Шижиртуяа, Шагдарсүрэнгийн Гандансүрэн, Ширэндэвийн Одонсүрэн, Нямсүрэнгийн Найгалдорж, Энхболдын Билгүүн, Төмөрбаатарын Ганбат, Бат-Очирын Долгорсүрэн, Чулуунбаатарын Цэнд-Очир, Ганягийн Тунгалагтуяа, Дэлгэрбямбын Баянмөнх, Батжаргалын Дэлгэрцэцэг, Володягийн Цэрэнрагчаа, Цэндийн Наранчимэг, Тогтохын Эрдэнэбат, Амгалангийн Золжаргал, Лувсангийн Түвшинцэнгэл, Энхтайваны Ганхөлөг, Цэнд-Аюушийн Жавхлантөгс, Нямбаярын Болорчимэг, Очиржанцангийн Чулуунцэцэг, Мянгаагийн Баясгалан, Намдагсүрэнгийн Батчимэг, Жадамбын Туяа, Тогоочийн Дэлгэрмаа, Норовбадамын Ганбаатар нарын эрхмүүдийг шагнахаар Хууль зүйн сайдын тушаал гарчээ. 

    Төрийн одон медалиар шагнагдсан зарим хуульчийн шагналыг холбогдох байгууллага, орон нутагт нь хүргүүлсэн бөгөөд шинэ оны босгон дээр Төрийн одон медаль, хууль зүйн салбарын шагналаар шагнагдаж буй зарим хуульчдад шагналыг гардуулах ёслолын ажиллагааг өнөөдөр Хуульчдын танхимд зохион байгууллаа. 

 Энэ үеэр мөн Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Бямбын Намхай, Мөнхдоржийн Бадрал, Эрдэмбилэгийн Лхагвасүрэн, Цэдэвдоржийн Өлзийжаргал, Дагвадоржийн Тунгалаг, Хүрлээгийн Цогтсайхан нарыг Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж урамшуулсан юм.

   

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Уржигдар 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26