“ЦАГДАН ХОРИХ АЖИЛЛАГАА БА ХҮНИЙ ЭРХ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

    Улсын Ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар, Монголын Хуульчдын холбоо, МУИС-ийн Хууль зүйн сургууль, "Шихихутаг" Хууль зүйн сургууль хамтран  "Цагдан хорих ажиллагаа ба хүний эрх” сэдэвт хэлэлцүүлгийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа.

    Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Ц.Бямбацогт нээж, оролцогчдод амжилт хүслээ.

    Энэ үеэр Хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн, доктор, профессор П.Оюунчимэг "Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэхэд хүний эрхийг хангаж байгаа нөхцөл байдал”, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч доктор, профессор Д.Баярсайхан "Цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангах шаардлага, нийтлэг жишиг, чиг хандлага”, "Шихихутаг" их сургуулийн багш, доктор Р.Оюунбадам "Цагдан хоригдсон этгээдийн эрх зүйн байдал, тулгамдсан асуудал”, ШШГЕГ-ын Мэргэжлийн удирдлага, харуул хамгаалалтын хэлтсийн дарга, дэд хурандаа Ч.Мөнх-Эрдэнэ "Цагдан хорих ажиллагааны явцад эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх нь”, УЕПГ-ын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор О.Машбат "Цагдан хорих ажиллагаан дахь зарим тулгамдсан асуудал”, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн магистр Л.Содбаяр "Цагдан хорих ажллагаанд тавих шүүхийн болон прокурорын хяналтын зааг ялгааг тодорхойлох”, сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.

    Дээрх арга хэмжээнд Улс, Нийслэл, Тээвэр, Дүүрэг, Төв аймгийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан прокурорууд, УЕПГ-ын Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Гантулга, н.Гэрэл болон ШШГЕГ-ын холбогдох бусад албан тушаалтнууд оролцлоо.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Уржигдар 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26