Өмгөөлөгчид Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр ажлын өрөөтэй боллоо

    Монголын Хуульчдын холбоо нь Шүүхийн ерөнхий зөвлөлтэй харилцан тохиролцож шүүхийн байранд өмгөөлөгчийн ажлын өрөөг бий болгон тохижуулж байгаа билээ.

    Энэ ажлын үргэлжлэл болгож Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн байранд өмгөөлөгчийн өрөөг тохижуулж, нээлтийн ёслолын ажиллагааг өнөөдөр /2017.01.27/ зохион байгууллаа.

    Нээлтийн ёслолд Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн, тус шүүхийнТамгын газрын дарга Д.Ганбаатар, Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооны тэргүүн Д.Түвшинтамир, Удирдах зөвлөлийн гишүүн, Өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Батзоригт болон өмгөөлөгчдийн төлөөлөл оролцсон юм.

       Өмгөөлөгчдийн өрөөнд хууль тогтоомж, компьютер, зурагт, интернэт /wifi/ байрлуулж өгснөөр өмгөөлөгч мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад түлхэц болж байгаа төдийгүй шүүх хурал хүлээх зуураа бусад нээлттэй шүүх хурлуудыг онлайнаар үзэх боломж бүрдлээ. Түүнчлэн өмгөөлөгчид шүүхийн байранд ажлын өрөөтэй болсноор шүүх хурлын бэлтгэлээ бүрэн хангах, хавтаст хэрэгтэй нухацтай танилцах, үйчлүүлэгчтэйгээ ганцаарчлан уулзах, шаардлагатай хууль тогтоомжоо интернэтээр үзэх, шүүх хуралдааны завсарлагаанаар тухлаг байх зэрэг олон давуу талтай. Учир нь өмгөөлөгчид шүүх дээр албан өрөөгүй байхдаа үйлчлүүлэгч болон мэтгэлцэгч талтай хамт коридорт зогсож байгаад шүүх хуралд ордог төдийгүй үйлчлүүлэгчтэйгээ машинд эсвэл гадаа уулздаг, хавтаст хэрэгтэйгээ танилцах гэж шүүхийн туслахуудын өрөөнд дугаарлах зэрэг хүндрэл үүсдэг байсан юм.

       Иймд Монголын Хуульчдын холбооноос шүүхийн байранд өмгөөлөгчийн ажлын өрөө тохижуулах ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид бусад шүүхийн байранд өмгөөлөгчийн өрөө байгуулж, тохижуулахаар холбогдох шүүхүүдтэй ярилцаж байна.

    Өмгөөлөгчийн өрөөг тохижуулах ажилд нэг сая төгрөгийн хандив өгсөн Өмгөөллийн "Жалайрчо" ХХН-ийн захирал Д.Нямдорж, номын хандив өгсөн  өмгөөлөгч О.Чулуунцэцэг, С.Оюун болон Хуульчдын холбооны Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Оюунчимэг нарт талархал илэрхийлье.

    Өмгөөлөгчийн өрөөг нээх ёслолын ажиллагааны үеэр Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцав.

 

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Уржигдар 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26