“ВИЗ, ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ АСУУДЛААР ХУУЛИЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ҮНДЭСНИЙ ЭРХ ЗҮЙН ОРЧИН” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

    “Виз, шилжилт хөдөлгөөний асуудлаар хуулийн зөвлөгөө өгөх үндэсний эрх зүйн орчин“ сэдэвт хэлэлцүүлгийг ГХЯ-наас Монголын Хуульчдын холбоотой хамтран нэгдүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Улсын Ерөнхий прокурорын газар, Монголын Хуульчдын холбоо, Австрали, АНУ, Казахстан, БНЧехУ, Болгар, Вьетнам, Герман, Итали, Их Британи, Канад, Куба, Кувейт, Лаос, ОХУ, Унгар, Энэтхэг, Франц, Япон зэрэг орны Улаанбаатар дахь ЭСЯ-ны дипломатууд оролцов.

    Монголын Хуульчдын холбооноос нийт хуульчдын дунд явуулсан судалгааны дүн, өнөөгийн  эрх зүйн орчин, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Олон улсын эрх зүйн хорооны гишүүн, Өмгөөллийн “FOM Partners” ХХН-ийн гүйцэтгэх захирал Б.Баттуул “Шилжин суурьшигсад-Хууль эрх зүйн туслалцаа” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн. Улсын Ерөнхий прокурорын газраас виз зуучлах нэрийн дор үйлдэгдсэн гэмт хэргийн байдал, иргэдэд учирсан хохирол, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчны талаар танилцуулав. Мөн АНУ-ын ЭСЯ-наас визний мэдүүлэг, баримт бичиг хуурамчаар үйлдэхээс урьдчилан сэргийлэх тухай сургалтын хөтөлбөрийнхөө талаар мэдээлэл өгөв. Визний хууль бус зуучлал, залилангийн холбоотой хэргийг ЭСЯ-наас Гадаад харилцааны яамаар дамжуулан Улсын Ерөнхий прокурорын газарт хүргүүлж байхаар тогтов.

    Цаашид Монголын хуульчид гадаад орны шилжилт хөдөлгөөний хуулийн талаар судалгааг гүнзгийрүүлэх, хуульчдын чадамжийг нэмэгдүүлэх, иргэдэд зөвлөгөө өгөх эрх зүйн орчинг бүрдэлдүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрлээ.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Уржигдар 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26