ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНД НЭР ДЭВШҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ

Нэг.Зорилго

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 54 дүгээр зүйл, Монголын Хуульчдын холбооны дүрмийн 8.5 дугаар зүйлд заасан Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хороо (цаашид “Ёс зүйн хороо” гэх)-ны гишүүнд нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулахад оршино.

Хоёр.Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх эрх, гишүүний сул орон тоо

2.1.Ёс зүйн хороонд хуульчийн ёс зүйн асуудлаар судалгаа хийдэг, хууль зүйн сургуульд тухайн чиглэлээр хичээл заадаг хуульч профессор болон хуульчийн ёс зүйн боловсролыг дээшлүүлэх, ёс зүйн хувьд хуульчдыг манлайлах эрмэлзлэлтэй хуульчид Ёс зүйн хорооны гишүүнд нэрээ дэвшүүлэх эрхтэй.

2.2.Ёс зүйн хорооны 4 гишүүний сул орон тоонд хуульч, хуульч профессорыг нөхөн оруулна.

Гурав.Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа

3.1.Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагаас 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 17:00 цагийн хооронд явуулна.

3.2.Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвших сонирхолтой хуульч, хуульч профессор өөрөө нэрээ дэвшүүлнэ.

3.3.Монголын Хуульчдын холбооны зөвлөл нэр дэвшигчдээс энэ удирдамжийн 2.2-т заасан тооны хуульч, хуульч профессорыг Ёс зүйн хорооны гишүүнээр сонгоно.

Дөрөв.Нэр дэвшигчид тавигдах шаардлага

4.1.Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байна:

  1. Монголын Хуульчдын холбооны гишүүн байх;
  2. сүүлийн 3 жилийн хугацаанд мэргэжлийн ёс зүйн зөрчил гаргасан үндэслэлээр хариуцлага хүлээгээгүй;
  3. хуульчийн ёс зүйн асуудлаар хийсэн судалгаа, шинжилгээний ажил нь нийтийн хүртээл болсон;
  4. өөрийн ажиллаж буй салбарын /шүүх, прокурор, өмгөөлөл/ сахилгын болон ёс зүйн хороонд гишүүн болон өөр бусад хэлбэрээр ажиллаж байсан бол давуу тал болно. /Энэ талаарх холбогдох тодорхойлолтыг хавсаргана/;
  5. хуульч профессор нь магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд үндсэн багшаар 5-аас доошгүй жил ажилласан байна. Мөн Дээд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байдал нь давуу тал болно.

                                  

Тав.Бүрдүүлэх материал

5.1.Нэр дэвшигч нь дор дурдсан материалыг бүрдүүлж, Монголын Хуульчдын холбооны Тамгын газарт хүргүүлнэ:

  1. төрийн албан хаагчийн анкет, 2 хувь цээж зураг (4х6 хэмжээтэй);
  2. иргэний үнэмлэхний хуулбар;
  3. хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар;
  4. сүүлийн 3 жилийн хугацаанд мэргэжлийн ёс зүйн зөрчил гаргасан үндэслэлээр хариуцлага хүлээж байгаагүйг нотлох баримт;
  5. хуульчийн ёс зүйн асуудлаар хийсэн судалгаа, шинжилгээний ажил нь нийтийн хүртээл болсоныг нотлох баримт (Бүтээлийн жагсаалт, эсвэл эрх бүхий этгээдийн тодорхойлолт).

 

Зургаа.Материал ирүүлэх хугацаа, хаяг

6.1.Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшигчийн материалыг 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 17:00 цаг хүртэл Монголын Хуульчдын холбооны Тамгын газар дор дурдсан хаягаар хүлээн авна:

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, 5 давхар, 506 тоот /Э.Чанцалням/

Холбоо барих утас: 70116004, 99176435, 98178111

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Уржигдар 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26