ВИЗ, ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ АСУУДЛААР МЭРГЭШИХ ХҮСЭЛТЭЙ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА

    Монголын Хуульчдын холбооны Олон улсын эрх зүйн хорооноос Гадаад харилцааны яамны Консулын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаадын иргэн, харьяатын газар, Улсын ерөнхий прокурорын газар, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар болон Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын төлөөлөгчийн газартай хамтран 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “Виз, шилжилт хөдөлгөөний асуудлаар хуулийн зөвлөгөө өгөх үндэсний эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан билээ.

    Хэлэлцүүлгийн дүнд виз зуучлах нэрийн дор иргэдийг залилан мэхлэж, их хэмжээний хохирол учруулах гэмт хэргийн тоо сүүлийн жилүүдэд өсөж байгаа энэ үед бусад улс орны шилжилт хөдөлгөөний талаарх эрх зүйн зохицуулалтыг гүнзгийрүүлэн судлах, иргэдэд зөвлөгөө өгөх эрх зүйн орчинг бүрдүүлэх, энэ чиглэлээр мэргэшсэн хуульчдыг бэлтгэх нь зүйтэй гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрсэн.

    Монголын Хуульчдын холбооноос энэ чиглэлээр мэргэшсэн хуульч бэлтгэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд цаашид виз, шилжилт хөдөлгөөний асуудлаар мэргэшин ажиллах хүсэл сонирхолтой, англи хэлний өндөр мэдлэгтэй хуульчдыг бүртгэж байна.

    Сонирхож буй хуульчид та бүхэн Монголын Хуульчдын холбооны Гадаад харилцааны мэргэжилтэн Х.Дөлгөөн (утасны дугаар: 95209241) болон Олон улсын эрх зүйн хороо хариуцсан мэргэжилтэн Б.Буянжаргалтай (утасны дугаар: 99630468) холбогдож бүртгүүлнэ үү.

    Жич: Эхний 30 хуульчийг бүртгэхийг анхаарна уу.

 

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс

 

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Уржигдар 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2026-10-01 11:00
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26