Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ШИНЭ ХУУЛЬЧИД ТАНГАРАГ ӨРГӨЖ, ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА

        Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 2017 оны 02 дүгээр сарын 16-ны өдрийн 14 дугаар тушаалын дагуу тус холбооны гишүүнээр элсэж буй 59 шинэ хуульчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг өчигдөр Хуульчдын танхимд зохион байгууллаа.

    Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэг, Тамгын газрын дарга Ц.Ганболд, Зөвлөлийн гишүүн Ц.Арвинбуудай, Т.Жавхлантөгс,  Иргэний эрх зүйн хорооны тэргүүн Г.Даваадорж, Олон улсын эрх зүйн хорооны тэргүүн А.Төмөр нар урилгаар оролцсон бөгөөд тангараг өргөх ёслолын үеэр шинэ хуульчдад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ олгосон юм.

        Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцэж батламж авсан иргэн нь батламжаа авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор Хуульчдын холбоонд гишүүнээр элсэх өргөдлөө гаргах ёстой.

Үүний дагуу Хуульчдын холбооны гишүүнээр элсэх өргөдлийг тус холбооны Тамгын газар 2016 оны 12 дугаар 27-ны өдрөөс авч эхэлсэн бөгөөд хоёрдугаар ээлжинд өргөдлөө гаргаад байсан 59 хуульчийг гишүүнээр элсүүлж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоод байгаа нь энэ юм.

             Тангараг өргөх ёслолын үйл ажиллагааны зургийг ЭНД дарж үзнэ үү.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ ТЭРГҮҮН БОЛОН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДИЙГ БАТЛАМЖИЛЛАА
Уржигдар 16 цаг 46 мин
ДЭЛХИЙН БАНК “BUSINESS READY 2025” ТАЙЛАН: ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН 40 ХУВЬД АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ ХӨГЖӨӨГҮЙ ХЭВЭЭР БАЙНА
Уржигдар 16 цаг 32 мин
ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН БОЛЛОО
Уржигдар 14 цаг 34 мин
ЧӨЛӨӨТ БҮСИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-05-14 11:38
Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай хуулийн төсөлд санал авч байна
2026-05-14 11:21
КАНАД УЛСЫН ДЭЭД ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧДИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-05-13 13:44
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-05-13 10:48
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ВИДЕО КОНТЕНТЫН УРАЛДААН(ГУТГААР БАЙР)
2026-05-11 15:24
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ВИДЕО КОНТЕНТЫН УРАЛДААН(ДЭД БАЙР)
2026-05-11 14:46
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ
2026-05-11 13:39
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ВИДЕО КОНТЕНТЫН УРАЛДААН(ТЭРГҮҮН БАЙР)
2026-05-11 13:12
"КОМПАНИЙН САНХҮҮГИЙН ТАЙЛАН" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛНО
2026-05-11 12:24
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ӨӨР УЛСЫН ХЭМЖЭЭНД 11123 ИРГЭНД ХУУЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГЛӨӨ
2026-05-11 11:04
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-05-11 10:09
“ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХК-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-05-09 16:58
“ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ШИНЖЛЭХ УХААН, ИННОВАЦ НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖ, ШИЙДЭЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-05-08 13:44
ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-05-08 13:42
"ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА: ОНОЛ, ПРАКТИК" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-05-07 20:33
"Авлигатай тэмцэх бодлого, үйл ажиллагааны шинэчлэл" сэдэвт эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаанд урьж байна
2026-05-07 20:08
“ХҮНДЛЭЛЭЭР НӨХӨРЛӨЕ” СУРГАЛТАД 15 МЯНГАН ГАРУЙ СУРАГЧ ХАМРАГДЛАА
2026-05-08 13:46