“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

    Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын Хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын хуульчдын нийгэмлэг хамтран өнөөдөр /2017.02.23/ "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

    Хэлэлцүүлэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд, Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар болон нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга нар болон нийслэлд үйл ажиллагаа явуулж буй өмгөөлөгчдийн төлөөлөл, судлаачид оролцлоо. Мөн орон нутаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрынхан онлайнаар хэлэлцүүлэгт оролцож, мэдээлэл авав.

    Хэлэлцүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, профессор Н.Лүндэндорж нээж, "Шүүхийн шинэтгэлийн үр дүн, болж байгаа болон болохгүй байгаа асуудлыг асууж, сонсохгүй бол юу хийж байгаагаа мэдэхээ больчихдог. Тиймээс Та бүхний санал маш их үнэ цэнэтэй. Өнгөрсөн жилүүдэд та бүхний өгсөн саналтай Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд нэгбүрчлэн танилцсан. Бодлогын шийдэл гаргахад Та бүхний санал үнэтэй хувь нэмэр оруулсан. Хуульчид та бүхэн мэргэжлийн нүдээр харж байгаа учраас хамгийн өндөр түвшний санал гаргаж, буцах холбоо тогтоодог.” гэдгийг онцоллоо.

     Хэлэлцүүлгийн үеэр зохион байгуулсан байгууллагуудын төлөөлөл саналаа хэлсэн бөгөөд Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд “Өнөөдрийн хэлэлцүүлгээр тодорхой шийдэлд хүрч, хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох саналууд гарна гэж харж байна. Өмгөөлөгчид шүүх хуралдааныг хойшлуулж байгаа талаар шүүхээс Монголын Хуульчдын холбоонд гомдол ирдэг. Шүүх хуралдаан хойшлох асуудал маш их байгаа. Энэ нь Шүүхийн ачаалалтай холбоотой. Өөр бусад зүйл ч бий. Үүнээс болж цаана нь эдийн засгийн асуудал яригдаж, өр төлбөр үүсч байдаг” хэмээсэн. 

    Хэлэлцүүлэгт оролцсон өмгөөлөгчид шүүхийн захиргааны ажилтнуудын харилцаа хандлагад шүүмжлэлтэй хандаж байлаа. Мөн иргэний хэргийн хариуцагчийн хаяг тодорхойгүйгээс хэрэг үүсгэдэггүй, хариуцагчийг эрэн сурвалжлах ажиллагаа хийгддэггүй, шүүхэд мэтгэлцэх зарчим хангагддаггүй гэх зэрэг олон асуудлыг хөндөн ярилцсан юм.

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Өчигдөр 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26