ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ

 

Нэг.Зорилго

1.1.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэг, Монголын Хуульчдын холбоо /цаашид “Хуульчдын холбоо” гэх/-ны дүрмийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо /цаашид “Шалгалтын хороо” гэх/-ны гишүүнд нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулахад оршино. 

Хоёр.Хороонд төлөөллөө оруулах эрх бүхий этгээд, төлөөлөгчийн тоо

2.1. Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооноос нэг төлөөллийг Шалгалтын хорооны бүрэлдэхүүнд нөхөн оруулна.

Гурав.Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа

3.1.Шалгалтын хорооны гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 12:00 цагаас 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 18:00 цагийн хооронд явуулна.

3.2. Шалгалтын хорооны гишүүнд нэр дэвших сонирхолтой хуульч өөрөө нэрээ дэвшүүлнэ.

3.3. Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл нь нэрээ дэвшүүлсэн шүүгчдээс 3-аас доошгүй хуульчдыг тус тус сонгон Хуульчдын холбооны зөвлөлд хүргүүлнэ.

   3.4. Хуульчдын холбооны Зөвлөл нь Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлөөс сонгон ирүүлсэн хуульчдаас энэхүү удирдамжийн 2.1-д заасан төлөөллийг Шалгалтын хорооны гишүүнээр сонгоно.

Дөрөв.Нэр дэвшигч хуульчид тавигдах шаардлага

4.1.Шалгалтын хорооны гишүүнд нэр дэвших хуульч нь дараах шаардлагыг хангана:

  • тухайн нэр дэвшүүлж буй хорооны гишүүн байх
  • мэргэжлээрээ 8-аас доошгүй жил ажилласан байх
  • эрх зүйн тодорхой салбараар таваас доошгүй жил мэргэшин ажилласан байх
  • магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх
  • хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.10 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх. /Хэрэв таваас илүү хорооны гишүүн бол аль нэг хорооны гишүүнээс хасагдсан шийдвэрийг хавсаргах/

 

 

 

Тав.Бүрдүүлэх материал

5.1.Нэр дэвшигч нь дор дурдсан материалыг бүрдүүлж, Хуульчдын холбооны Шүүгчдийн хороонд хүргүүлнэ.

  • төрийн албан хаагчийн анкет, 2 хувь цээж зураг (4х6);
  • иргэний үнэмлэхний хуулбар;
  • мэргэжлээрээ ажилласныг нотлох баримт (Ажлын газрын тодорхойлолт, эсвэл нийгмийн даатгалын дэвтэр);
  • магистр эсхүл түүнээс дээш боловсролын зэргийн дипломын хуулбар;

Зургаа.Материал ирүүлэх хугацаа, хаяг

6.1.Хорооны гишүүнд нэр дэвшигчийн материалыг 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 18:00 цаг хүртэл Хуульчдын холбооны Шүүгчдийн хороо дор дурдсан хаягаар хүлээн авна.

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, 5 давхар, 506 тоот /П.Нарантуяа/  Утас: 99529119, 70116004

 

-оооОооо-

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Өчигдөр 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26