ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ГҮНБИЛЭГ ЯПОН УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

    Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэг 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Японы Хууль зүйн яамны Сургалт, судалгааны институтийн профессор, улсын өмгөөлөгч Кэй Хирота, Рио Юкава болон сургалт хариуцсан мэргэжилтэн Юки Күдо нарыг хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын үеэр Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэг Японы Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага (“Жайка”)-аас Монгол Улсад хэрэгжүүлсэн “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл” амжилттай хэрэгжсэн явдалд талархаж байгаагаа илэрхийлээд цаашид эвлэрүүлэн зуучлалын тогтолцоонд тулгарч буй асуудалд анхаарах, мэргэшсэн эвлэрүүлэн зуучлагч нарыг бэлтгэх, хууль зүйн салбарын боловсон хүчний чадавхыг нэмэгдүүлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага тулгарч байгаа талаар дурдсан. Мөн байгаль орчны эсрэг гэмт хэргийг шийдвэрлэх, эрүүгийн хэргийн төлбөрийн чадваргүй гэрч, хохирогчид эрх зүйн туслалцаа үзүүлэх зэрэг асуудлыг эрх зүйн хүрээнд зохицуулах нэн шаардлагатай байгаа талаар санал солилцлоо.

    Уулзалтад Хуульчдын холбооны Прокурорын хорооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Бат-Орших, Өмгөөлөгчдийн хорооны тэргүүн Д.Түвшинтамир нар оролцож Монголын Хуульчдын холбооноос Японы Хууль зүйн яам болон хууль зүйн салбарын бусад байгууллагатай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс

 

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Өчигдөр 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26