Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болов

    УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, ХЗДХЯ, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр 2017 оны гуравдугаар сарын 10-нд Хууль зүйн үндэсний хүрээлэнд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, ХЗДХ-ийн Дэд сайд Б.Энхбаяр, УЕПГ-ын хяналтын Прокурор Г.Оюунболд болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм. Уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал, агуулга ач холбогдлын талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Дэд сайд Б.Энхбаяр, “Зөрчлийн тухай хуулийн онолын үндэслэл, бусад орны туршлага” сэдвээр Г.Оюунболд нар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

    ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр хэлэхдээ “Нэгдүгээрт, хуулийн техник бичилтийн хувьд зөрчлийн шинжүүдийг нэг өгүүлбэрт багтаагаад биччихсэн. Энэ нь өөрөө хянан шийдвэрлэхэд нэлээд төвөгтэй байдал үүсгэсэн байсан. Жишээлбэл, хориглосон газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн , мансуурсан бол торгоно гэж байгаа.Согтуурсан, мансуурсан үйлдэлд тус тусад нь болгож, заагласан. 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулиас Зөрчлийн хууль руу шилжсэн ганцхан үйлдэл байгаа. Энэ нь бусдын бие мах бодид гэмтэл учруулахгүйгээр халдах, гэдсэнд нь цохих, түлхэх зэрэг үйлдэл байдаг. Үүнийг гэмтэл учраагүй юм чинь заавал гэмт хэрэгт тооцоод байх шаардлага байхгүй. Зөрчилд  тооцоод торгоод явчихдаг байхаар оруулсан байгаа. Зөрчлийн хуулийн торгох шийдвэрийн хувьд шууд тодорхой байх юм. Өөрөөр хэлбэл сонгох санкци байхгүй. Жишээлбэл,  гудамж талбайд нус цэрээ хаясан үйлдэлд 10.000 төгрөгөөр торгоно.  Түүнээс 5.000-10.000 төгрөг торгоно гэсэн интервал байхгүй” гэсэн юм.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Өчигдөр 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26