ХОНГКОНГИЙН ХУУЛЬЧДЫН НИЙГЭМЛЭГИЙН 110 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

    БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонгконгийн Хуульчдын нийгэмлэгийн 110 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ 2017 оны 05 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд Хонгконгийн Хуульчдын нийгэмлэгээс Монголын Хуульчдын холбоонд албан ёсны урилгыг ирүүлээд байна.  

    Мөн тус нийгэмлэгээс 110 жилийн ойг тохиолдуулан “Бүс нутаг болон зам: Холбоо харилцаа, конвергенци, хамтын ажиллагааны хурдасгуур” сэдэвт бага хурлыг зохион байгуулах гэж байгаа бөгөөд тус бага хуралд 40 гаруй орны хууль зүйн болон бизнесийн салбарын 800 гаруй төлөөлөгчид оролцох юм. Бага хуралд оролцсоноор эдгээр улсын төлөөлөгчидтэй харилцан туршлага солилцох, бизнесийн үйл ажиллагааны түншээ олох зэрэг чухал ач холбогдолтой юм.

    Монголын Хуульчдын холбооноос энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох хүсэл, сонирхолтой гишүүн хуульч байвал 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 17:00 цагаас өмнө Хуульчдын холбооны Гадаад харилцааны мэргэжилтэн Х.Дөлгөөнтэй холбогдож бүртгүүлнэ үү. Утасны дугаар: 95209241, цахим шуудангийн хаяг: dulguun.nub@gmail.com

    Жич: Сонирхсон хуульч арга хэмжээнд оролцохтой холбогдон гарах зардлыг өөрөө хариуцах ба гэр бүлийн гишүүний хамт оролцох боломжтой.

    Дор дурьдсан зочид буудлууд арга хэмжээ зохион байгуулагдах газартай ойр байрладаг бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд зөвхөн тус үйл ажиллагаанд оролцогчдыг хөнгөлөлттэй үнээр хүлээн авах юм байна. Үүнд:

Д/д

Зочид

буудлын нэр

Одны тоо

Төлбөр

/1 хоногийн/

Байршил

Цахим хуудас

1

Renaissance Hong Kong Harbour View Hotel

5

Garden view

1.800 хонгконг доллар

 

Harbour view

2.300 хонгконг доллар

1 Harbour Road, Wan Chai, Hong Kong

http://www.marriott.com/hotels/travel/hkghv-renaissance-hong-kong-harbour-view-hotel/  

 

2

Empire Hotel Hong Kong Wan Chai

4

City view

1.200 хонгконг доллар

33 Hennessy Road, Wan Chai, Hong Kong

http://www.empirehotel.com.hk/en/index.aspx

3

Gloucester Luk Kwok Hong Kong

4

Superior

1.100 хонгконг доллар

72 Gloucester Road, Wan Chai, Hong Kong

http://www.gloucesterlukkwok.com.hk/ 

       Жич: Эдгээр зочид буудлаас өөр зочид буудалд байрлах боломжтой.

    Нислэгийн зардал: МИАТ-ын хоёр талын нислэг ойролцоогоор 1.400.000 төгрөг (2017.05.11-ний өдрийн нислэгээр очих, 2017.05.14-ний өдрийн нислэгээр буцаж ирэх)

    Бүртгэлийн хураамж: 1.500 хонгконг доллар бөгөөд дараах зүйлс багтсан болно. Үүнд:

  • 2017.05.11-ний өдрийн Хүлээн авалтын үйл ажиллагаа;
  • 2017.05.12-ны өдрийн Бага хурлын үеэр зохион байгуулагдах бүх хурал;
  • 2017.05.12-ны өдрийн Бага хурлын Өдрийн зоог;
  • 2017.05.13-ны өдрийн 110 жилийн ойн хүндэтгэлийн Оройн зоог.

    “Бүс нутаг болон зам: Холбоо харилцаа, конвергенци, хамтын ажиллагааны хурдасгуур” сэдэвт бага хурлын хөтөлбөртэй ЭНД дарж танилцана уу. Мөн тус бага хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж авна уу. http://www.hklawsoc-beltandroad.com/en/index.php

    Хонгконгийн Хуульчдын нийгэмлэг (The Law Society of Hong Kong)-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж авна уу.

http://www.hklawsoc.org.hk/pub_e/default.asp

 

      Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Өчигдөр 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26