“Өмгөөллийн үйл ажиллагаанд ногдуулах татвар” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

    Монголын хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооноос өчигдөр /2017.03.21/  “Өмгөөллийн үйл ажиллагаанд ногдуулах татвар” сэдэвт хэлэлцүүлгийг Татварын ерөнхий газартай хамтран зохион байгууллаа.  

    Хэлэлцүүлгийг Өмгөөлөгчдийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Т.Баярсайхан удирдан явуулсан бөгөөд Хуульчдын холбооны Хяналтын зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Г.Хишигсүрэн “Өмгөөллийн үйл ажиллагааны орлогыг тодорхойлох, цаашид анхаарах асуудал” сэдвээр, “Эрнст энд Янг аудит” ХХК-ийн хуульч О.Тэнгис “Өмгөөллийн үйл ажиллагааны зардлыг тодорхойлох, түүнийг хасагдах зардалд тооцоход анхаарах асуудлууд” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн. Мөн ТЕГ-ын хуулийн хэлтсийн мэргэжилтэн Б.Баттогтох “Өмгөөллийн нөхөрлөлийн үйл ажиллагаанд ногдуулах татвар” сэдвээр, ТЕГ-ын татварын улсын байцаагч И.Мөнхцэцэг “Өмгөөлөгчийн үйл ажиллагаанд ХХАОАТ ногдуулан төлөхөд анхаарах асуудал” сэдвээр, ТЕГ-ын татварын улсын ахлах байцаагч Д.Баярцэцэг “Өмгөөллийн үйл ажиллагаанд НӨАТ ногдуулан төлөхөд анхаарах асуудал” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлсэн.

    Хэлэлцүүлэгт 80 гаруй гаруй өмөөлөгч оролцож, санал, шүүмжиллээ уламжилсан бөгөөд НӨАТ-ын тухай хуулийн 7-р зүйлийн 7.2.3, 7.2.17 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд шинэ үндэслэл гарган дахин хандах боломжийг судлах, боломжтой тохиолдолд Цэцэд нэгдсэн байр суурьтайгаар мэдээлэл гаргаж шийдвэрлүүлэх нь чухал байгаа талаар өмгөөлөгчид санал дэвшүүлж байлаа. Мөн Өмгөөллийн үйл ажиллагааг НӨАТ-аас чөлөөлөх асуудлаар НӨАТ-ын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тодорхой хуулийн төсөл боловсруулах, Өмгөөлөгч, өмгөөллийн нөхөрлөлд орлогын албан татварын хөнгөлөлт эдлүүлэх боломж, үндэслэлийг боловсруулах шаардлагатай байгаа талаар санал гарсан юм.

    Хэлэлцүүлгийн видеог ЭНД дарж үзнэ үү.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Өчигдөр 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26