"ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ" СЭДЭВТ СЭДЭМЖ БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗАРЛАЛАА

СЭДЭМЖ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ  УДИРДАМЖ

2017.03.20                                                                                                                                                                                                              Улаанбаатар хот

            Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа Билиг дээд сургууль Монголын хуульчдын холбоотой хамтран Ерөнхий боловсролын XII ангийн сурагчдын дунд зохион байгуулж буй сэдэмж бичлэгийн уралдаанд та бүхнийг урьж байна.

Сэдэмж бичлэгийн уралдааны зорилго: Үндсэн хуулийн мэдлэг, хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх.

Тайлбар: Сэдэмж–ESSAY гэсэн франц үг бөгөөд оролдлого, өгүүлэл гэсэн утгатай. Энэ нь тодорхой сэдвээр санаа бодол, хувийн сэтгэгдлийг тусгасан, үргэлжилсэн үгээр бичигдсэн богино хэмжээний зохиомж, чөлөөт хэлбэрийн сэтгэмж, өгүүлэлийн утга зохиолын нэг хэлбэр юм.

Сэдэмжийн  сэдвийн үндсэн чиглэл:

  • Үндсэн хууль (Хоёрдугаар бүлэг. Хүний эрх, эрх чөлөө)

Хамрах хүрээ:

  • Зөвхөн XII ангийн сурагчдын дунд

            Сэдэмж бичлэгийн уралдааны хугацаа:

  • Сэдэмжийг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 18.00 цаг хүртэл хүлээн авна.
  • IIIшатанд шалгарсан сэдэмжийн танилцуулгыг2017 оны4 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулна.

Шалгаруулах журам:

Сэдэмж бичлэгийн уралдааны шалгаруулалт III шаттай.

  • I шатанд оролцогч сэдэмжийг файл хэлбэрээр цахим хаягаар ирүүлнэ.
  • II шатанд 30 сэдэмж шалгаруулан цахим орчинд ярилцлага хийнэ.
  • III шатанд 15 сэдэмж шалгаруулан, оролцогчийн сэдэмжээ танилцуулах болон илтгэх ур чадварыг харгалзан оноогоор байр эзлүүлнэ.

Сэдэмжид тавигдах ерөнхий шаардлага:

  • Дээр дурдсан сэдвийн хүрээнд байх;
  • Орчин үеийн чиг хандлага, шинэлэг өвөрмөц санаатай байх;
  • А4 хэмжээгээр 2-3 нүүр, мөр хоорондын зай single, Arialфондоор үсгийн өндөр 12-оор бичиж файл хэлбэрээр илгээх.

Шагналын сан:

Тэргүүн байр - 1, Өргөмжлөл, мөнгөн шагнал (600 000  төгрөг)

Дэд байр         - 1, Өргөмжлөл, мөнгөн шагнал (450 000  төгрөг)

Гутгаар байр  - 2, Өргөмжлөл, мөнгөн шагнал (250 000  төгрөг)

Тусгай байр    - 3, Өргөмжлөл, мөнгөн шагнал (150 000  төгрөг)

Холбогдох мэдээллийг Билиг дээд сургууль 11-321942, 9900-2615, 8816-0706 дугаарын утсаар холбогдож лавлана уу.

Жич: Сэдэмж бичлэгийн уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл, бичилтэд тавигдах шаардлагыг “Сэдэмж бичлэгийн уралдаан – 2017” facebook group –д нэгдэж авна уу.

     Сэдэмж хүлээн авах цахим шуудан: info@bilig.edu.mn

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Өчигдөр 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26