ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААН, БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААН, БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ

Нэг.Зорилго

1.1. Монголын Хуульчдын холбооны дүрмийн 8.8 дугаар зүйлд заасан Хууль зүйн шинжлэх ухаан боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулахад оршино.

Хоёр.Сургалтын хорооны бүрэлдэхүүнд төлөөллөө оруулах эрх бүхий этгээд, төлөөлөгчийн тоо

 2.1.Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооноос нэг хуульч, нөхөн оруулна.

 Гурав.Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа

3.1. Хууль зүйн шинжлэх ухаан боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 09:00 цагаас 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 17:00 цагийн хооронд явуулна.

3.2. Хууль зүйн шинжлэх ухаан боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хорооны гишүүнд нэр дэвших сонирхолтой хуульч өөрөө нэрээ дэвшүүлнэ.

3.3.Шүүгчдийн хорооны удирдах зөвлөл нь нэрээ дэвшүүлсэн хуульчдаас гурваас доошгүй хуульчийг сонгон Монголын Хуульчдын холбооны зөвлөлд хүргүүлнэ.

3.4.Монголын Хуульчдын холбооны зөвлөл нэр дэвшигчдээс энэ удирдамжийн 2.1-д заасан тооны хуульчийг Хууль зүйн шинжлэх ухаан боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хорооны гишүүнээр сонгоно.

4.1.Шүүгчдийн хорооноос нэр дэвших хуульчид тавих шаардлага:

  1. Шүүгчдийн хорооны гишүүн;
  2. мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан;
  3. эрх зүйн тодорхой салбараар зургаагаас доошгүй жил мэргэшин ажилласан;
  4. хууль зүйн магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
  5. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 49.10-т заасан шаардлагыг хангасан байна. /Хэрэв таваас илүү хорооны гишүүн бол аль нэг хорооны гишүүнээс хасагдсан шийдвэрийг хавсаргах/

Тав.Бүрдүүлэх материал

  5.1.Нэр дэвшигч нь дор дурдсан материалыг бүрдүүлж, Монголын Хуульчдын холбооны Тамгын газарт хүргүүлнэ:

  1. төрийн албан хаагчийн анкет, 2 хувь цээж зураг (4х6 хэмжээтэй);
  2. иргэний үнэмлэхний хуулбар;
  3. хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар;
  4. хууль зүйн магистр ба түүнээс дээш боловсролын зэргийн дипломын хуулбар;

Зургаа.Материал ирүүлэх хугацаа, хаяг

6.1. Хууль зүйн шинжлэх ухаан боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хорооны гишүүнд нэр дэвшигчийн материалыг 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 17:00 цаг хүртэл Монголын Хуульчдын холбооны Тамгын газар дор дурдсан хаягаар хүлээн авна:

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, 5 давхар, 506 тоот /Б.Буянжаргал/

Холбоо барих утас: 99630468

                                                                                                 

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Өчигдөр 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26