"Иргэний эрх зүйн онол, практикийн уялдаа” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

 Нийслэлийн шүүх байгуулагдсаны 90 жилийн түүхт ойд зориулсан "Иргэний эрх зүйн онол, практикийн уялдаа” эрдэм шинжилгээний бага хурал 2017.03.30-нд Хууль зүйн үндэсний хүрээлэнд боллоо. Хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Улсын Дээд шүүх, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн шүүгчид болон өмгөөлөгчид оролцлоо.

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ахлах багш Ц.Давхарбаяр нар "Иргэний хуулийн өмчлөх эрхийн зохицуулалт, салбар хуулиудын уялдаа холбоо” сэдвээр илтгэл тавьсан юм. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, өмчлөл эзэмшилтэй холбоотой шаардах эрхийн үндэслэлийг шүүхээс тайлбарлан шийдвэрлэж байгаа нь ялгаатай, нэхэмжлэл нь материаллаг хуулийн өрсөлдөх хэм хэмжээг зөв үндэслэдэггүй зэрэг асуудал практикт байгааг илтгэлийн эхэнд танилцууллаа.

        "Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалагчийн шаардах эрхийн өрсөлдөөн” сэдвээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр илтгэл тавив. Анхны үүрэг гүйцэтгэгч болох арилжааны банк, орон сууцны зээлийг худалдан авсан тусгай зориулалтын компани хоёрын аль нь шаардах эрхтэйг тэрбээр илтгэлээрээ хэлэлцүүллээ.  Мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, хууль зүйн ухааны доктор Ж.Оюунтунгалаг "Гэм хорын тусгай төрөл: эзэмшигчийн хариуцлага” сэдвээр тавьсан илтгэлдээ эзэмшигчид хариуцлага тооцуулахад нэхэмжлэл тодорхой бус, нотлох үүргийн хуваарилалт ойлгомжгүй байдаг шүүхийн практикийг жишээ болгосон юм. Насанд хүрээгүй иргэн, эрх зүйн чадамжгүй хязгаарлагдмал, ажилчин, төрийн албан хаагчийн өмнөөс тодорхой үүрэг хүлээх болон барилга байшин, тээврийн хэрэгсэл, аюултай үйл ажиллагаа, амьтан зэрэг мэдэлдээ байлгаж байгаа эзэмшигчийн гэм бурууг нотлох, чөлөөлөх хууль хэрэглээний талаар тайлбарлалаа.

    Интернэтийн орчинд зохиогчийн эрхийг хамгаалах асуудалд нарийн мэргэшсэн боловсон хүчин шаардлагатай байгааг Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Д.Цолмон илтгэлдээ онцоллоо. Энэ төрлийн маргааны шинэ хандлагыг шүүхийн статистикаар тайлбарлаж иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүйн хамгаалалтыг хэлэлцүүлсэн юм.

    Дараа нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа, бизнесийн эрх зүй судлаач Т.Төгсжаргал нар "Даатгалын харилцаан дахь регрессийн шаардлага” сэдвээр илтгэл тавив.  Гэрлэлт цуцлахтай холбоотой маргаанд хүүхдийн эрхийг нэн тэргүүнд тавих шаардлагатайг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо, Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, дэд профессор Ц.Алтанцэцэг нар "Гэрлэлт цуцлахтай холбогдох хүүхдийн эдийн бус баялагийн эрх” илтгэлээрээ хэлэлцүүлэв. 

    Эрдэм шинжилгээний бага хуралд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нар "Ажилгүй байсан хугацааны олговрын эрх зүйн мөн чанар, эдийн засгийн үр дагавар” сэдвээр мөн илтгэл тавилаа.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Өчигдөр 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26