Хууль зүйн сургуульд тавих нэгдсэн шаардлагын төслийн хэлэлцүүлэг боллоо

    Монголын Хуульчдын холбооноос Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх харилцааны эрх зүйн зохицуулалтыг боловсруулсантай холбогдуулан төслүүдийн цуврал хэлэлцүүлгийг  зохион байгуулж байна.

    Эхний хэлэлцүүлгийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “Хууль зүйн сургуульд тавих нэгдсэн шаардлагын төсөл”-ийн хүрээнд зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийг Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэг нээж үг элсэн бөгөөд Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх хорооны дарга, доктор О.Мөнхсайхан төслийн агуулга, үзэл баримтлалын талаар танилцуулга хийсэн. Хэлэлцүүлэгт  Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл болон Хууль зүйн их дээд сургуулиудын төлөөлөл, хуульчид оролцлоо.

    Төсөлд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу хууль зүйн сургуулийн оюутны заавал эзэмшсэн байх мэдлэг, ур чадварын стандарт, хууль зүйн боловсролын зохистой хөтөлбөрийн стандарт, хууль зүйн сургуулийн багшлах бүрэлдэхүүний стандарт, хууль зүйн сургуулийн боловсролын орчны стандартыг  тус бүрт нь задалж нарийвчилсан шаардлагуудыг тодорхойлсон юм.

    Төслөөр хууль зүйн боловсролын хөтөлбөрийг эрх зүйн бакалаврын сургалт болон хуульч бэлтгэх сургалт хэмээн ангилан зохицуулахаар тусгасан. Хууль зүйн боловсролын хөтөлбөр нь Монголын Хуульчдын холбоонд гишүүнээр элсэх, мэргэжлээрээ ажиллах мэдлэг, ур чадвар, хандлага бүхий өндөр хариуцлага, ёс зүйтэй хуульчийг бэлтгэхэд чиглэгдсэн бол эрх зүйн бакалаврын хөтөлбөр нь эрх зүйн бакалавр зэрэгтэй төгсөж, эрх зүйч мэргэжлээр ажиллах боломжтой юм.

     Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс хуульчийн мэргэжлийн байгууллагаас хууль зүйн их, дээд сургуулийг магадлан итгэмжлэх нь хууль зүйн боловсролыг нэгдсэн стандарт, тогтолцоотой болгох, цаашлаад салбарын чадварлаг боловсон хүчин бэлтгэх үндэс тавигдаж байна гэдгийг онцолсон. Түүнчлэн  төслийн үзэл баримтлалыг ерөнхийд нь дэмжиж байгаагаа илэрхийлээд төслийг боловсронгуй болгох талаарх  өөрсдийн саналыг уламжиллаа.

Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Өчигдөр 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26