Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх журмын төслийн танилцуулга, хэлэлцүүлэг боллоо

 

ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙГ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ЖУРМЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ГАРСАН САНАЛ

2017.04.04

    Н.Баасанжав/Магадлан итгэмжлэх комиссын гишүүн/: ХЭЗБтХ-ийн дагуу эрх зүйн бакалавраар төгсөөд 2 жилийн дараа шалгалтад ороход магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургууль төгссөн байх гэсэн шаардлага тавигдаж байгаа. Иймд магадлан итгэмжлэгдээгүй сургууль төгссөн байх маргаан гарч болзошгүй, дараа нь оюутанд гэм хорын асуудал яригдана. Иймд хууль зүйн сургуулиуд магадлан итгэмжлэгдсэн талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлэх үүргийг оруулах нь зүйтэй байх.

    О.Цэвэлмаа/ Түшээ дээд сургууль/: Их, дээд сургуулиуд боловсролын магадлан итгэмжлэлийн гэрчилгээгээ авсан байгаа. Иймд Хуульчдын холбооны магадлан итгэмжлэлийг тус магадлан итгэмжлэл дууссаны дараа авах уу, яаж зохицуулагдах эсэх?

Хууль зүйн сургуулиуд шинжээчийн зардлыг төлнө гэснийг Хуульчдын холбооны дансанд төвлөрүүлнэ гэж өөрчлөхгүй бол шууд төлөх юм шиг харагдаад байна л даа.

Хууль зүйн сургууль хэвийн үйл ажиллагаа явуулахад элсэгчдийн тоо их чухал байдаг. Тэгэхээр тухайн онд ЕБС-д хичнээн хүүхэд элсэх тоог  судлах хэрэгтэй. Тухайлбал, манай сургуулийн авсан судалгаагаар 2017-36000, 2018-47000, 2019 онд 17000 хүүхэд элсэх юм байна лээ. Тэгэхээр уг судалгааг харгалзан төсөлд уян хатан зохицуулалт оруулах нь зүйтэй байх.

    Э.Түмэнбаяр/Их засаг их сургууль/: Магадлан итгэмжлэх комиссын дүрэмд хууль зүйн сургуулиудын 6 төлөөлөл байх юм байна, тэгэхээр хууль зүйн сургуулийн оролцоог төлөөллийг тэгш хангах нь зүйтэй.

ХЭЗБтХ-д заасан 120 багц цагийг шууд хуулийн хичээлийн багц цаг гэж ойлгон төсөлд оруулсан нь хэр оновчтой вэ. Тэгж ойлгох үндэслэл юу байна вэ? Оюутнуудын эрх зүйн байдал дордох магадлалтай байна.?

    Б.Галдаа/Улаанбаатар-Эрдэм их сургууль/: Урьд төгссөн болон магадлан итгэмжлэх хугацаанд төгсөж буй оюутнуудын хуульчдын шалгалтад оролцох шилжилтийн зохицуулалтыг тусад нь шийдвэрлэх бус энэ журамдаа уялдуулан зохицуулах нь зүйтэй.

Төсөлд хууль зүйн сургуулиуд гэж томьёолсон байна, хууль зүйн сургууль гэхээр тусдаа удирдлага бүтэц санхүүтэй гээд шаардлагууд байгаа. Тэгвэл дөнгөж гараагаа эхэлж байгаа болон эрх зүйн тэнхимүүд энд ямар байдлаар хамаарах бэ орхигдохгүй байх талаар нэр томьёоны болон тусгай зохицуулалт журамд оруулах нь зүйтэй.

3-рт журмын төсөл хэрэгжсэнээр хууль зүйн сургуулиуд нэг гараанаас эхлэх ёстой, хувийн төрийн болон 20 30 жил болсон, 2 3 жил болсон хамаагүй. Үүнийг анхаарах

Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэл олгох босго, квотын асуудлыг хэрхэн зохицуулах вэ, тухайн жилд хэдэн сургууль магадлан итгэмжлэл орно гэх мэт

Дараа нь комиссын бүрэлдэхүүнд хууль зүйн 6 хүртэл сургуулийн төлөөлөл орох байгаа бөгөөд өнөөдөр 13 сургууль эрх зүйн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа тул маргаан гарна. Иймд бүх сургуулиас төлөөлөл оруулаад хяналтаа хэрэгжүүлж ажиллах боломжийг тусгах.

Ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлсэн чухал заалтууд байна, үүн дээр нэг санал байна, сургуульдаа магадлан итгэмжлэл хийлгэх зардлыг тухайн сургууль өөрөө даана гэсэн зохицуулалтыг өөрчлөх ёстой. Мөнгө гэдэг өөрөө хардлага сэрдлэг дагуулдаг хүчтэй зүйл. Үүнийг магадлан итгэмжлэх хураамжаараа төвлөрүүлээд тус байгууллагаас төлдөг байх нь чухал гэж бодож байна.

Мөн хуульч бэлтгэх сургалт, эрх зүйч бэлтгэх сургалтын диплом энэ тэрийн ялгаа байна уу? Нэг жил илүү төгсөж байгаагийн хувьд энэ ялгамжтай байх тал дээр боловсролын зэрэг, хэргэмийн ялгаа байх ёстой гэж бодож байна.

    Б.Дэлгэрмаа/СЭЗИС/: Манай сургууль эрх зүйн анги аваад 3 жил болж байна. Манай сургууль уг төсөлд заасан шаардлагуудыг заримыг хангасан харагдаж байна. Оюутны босго оноо, багшийн цалин энэ тэр гээд уг шаардлагууд бол хэрэгжээд байна, гол нь хууль зүйн сургуулийг магадлан итгэмжилнэ гэхээр манайх сургууль биш, эрх зүйн хөтөлбөр хэрэгжүүлдэг эрх зүйн анги ажиллуулдаг тул энэ журамд хамаарахгүй болчих гээд байгаа юм шиг байна. Үүн дээр та бүхэн ямар саналтай байна.

    Г.Туяа/Их засаг их сургууль/: Зарим хүмүүстэй санал нэг байна. Хууль зүйн сургууль гэвэл маш цөөхөн байгаа, ихэнх нь эрх зүйн хөтөлбөр хэрэгжүүлдэг сургуулиуд байгаа. Иймд үүн дээр анхаарч зохицуулалт оруулсан нь дээр байх.

Цалин хангамжийн хүрэлцэхгүй байдлаас болж багшийн ажил бол хоёрдогч ажил болсон, анхдагч ажил нь өмгөөлөл, бизнесийн чиглэлийн ажил болсон байна. Иймд өндөр байх нь багш мэргэжилдээ үнэнч байх, тогтвор суурьшилтай ажиллах гээд давуу талтай гэхдээ санхүү төсөв мөнгийг гардан гүйцэтгэх хүмүүсийн хувьд хүндрэл үүсэх боломжтой.

Мөн магадлан итгэмжлэх дүрэмд заасан магадлан итгэмжлэх гишүүнд тавих шаардлагыг тодорхой болгох шаардлагатай байна.

Төсөлд хуульч бэлтгэх сургалтад 3,2 голчтой байх зохицуулалтын голчийг доошлуулах саналтай байна.

    О.Цэвэлмаа/ Түшээ дээд сургууль/: Хууль зүйн сургуулиуд шинжээчийн зардлыг төлнө гэснийг хуульчдын холбооны дансанд төвлөрүүлнэ гэж өөрчлөхгүй бол шууд төлөх юм шиг харагдаад байна л даа.

Хууль зүйн сургууль хэвийн үйл ажиллагаа явуулахад элсэгчдийн тоо их чухал байдаг. Тэгэхээр тухайн онд ЕБС-д хичнээн хүүхэд элсэх тоог  судлах хэрэгтэй. Тухайлбал манай сургуулийн авсан судалгаагаар 2017-36000, 2018-47000, 2019 онд 17000 хүүхэд элсэх юм байна лээ. Тэгэхээр уг судалгааг харгалзан төсөлд уян хатан зохицуулалт оруулах нь зүйтэй байх.

    Саруул/ Эрдмийн их сургууль/:Шинээр байгуулагдаж байгаа сургуулиудыг хувьд болзолт магадлан итгэмжлэл нь зэрэг эхэлж болох зохицуулалт оруулж болох уу?, 2 жил үйл ажиллагаа явуулаад магадлан итгэмжлэл хийлгэнэ гэхээр сургуулиудад хүндрэлтэй байна.

Төсөлд хуульч бэлтгэх сургалт төгсгөх хугацааны хувьд урт байна. Тэгэхээр дадлагын нэг жилийг тус хуульч бэлтгэх сургалтад оруулж тооцуулах зохицуулалт хийх санал оруулж байна.

    Хууль зүйн сургуулийн гол зорилго нь эрх зүйч бэлтгэх болохоос хуульч бэлтгэх бус, тэгэхээр ХЭЗБтХ-ийн зөрчилтэй заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай юм.

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, ШҮҮХИЙН АКАДЕМИ, МОНГОЛЫН МЭТГЭЛЦЭЭНИЙ НЭГДСЭН ТАНХИМ ХАМТРАН АЖИЛЛАНА
21 цаг 53 мин
СУРАГЧДАД “ЦАХИМ ОРЧНЫ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
21 цаг 57 мин
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
Уржигдар 16 цаг 37 мин
“ЛЕГАЛ АКАДЕМИ”-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Уржигдар 16 цаг 34 мин
ИЛТГЭЛИЙН УРАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Уржигдар 15 цаг 59 мин
МУИС-ИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙН “ГЕРМАН, ЕВРОПЫН ЭРХ ЗҮЙН ТӨВ”-ТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Уржигдар 15 цаг 47 мин
“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ЗАРИМ АСУУДАЛ” СЭДЭВТ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
Уржигдар 15 цаг 13 мин
“ОРФЕЙ” ТЕАТРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Уржигдар 14 цаг 08 мин
ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨН ДЭХ ХУУЛЬЧДЫН ОРОЛЦОО СУДАЛГАА
2025-05-02 13:37
ӨМНӨГОВЬ АЙМАГТ "ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР"-ИЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭ
2025-05-02 12:33
ХӨВСГӨЛ АЙМАГТ “ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-05-02 12:26
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГАА-ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-05-02 12:22
ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ҮЙЛ АЖИЛЛАГАА-ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ” СЭДЭВТ ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-05-02 12:22
ДУНДГОВЬ АЙМАГТ “ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР-2025” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2025-05-02 12:20
“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР”-ИЙГ МОНГОЛ ОРОН ДАЯАР ТЭМДЭГЛЭЛЭЭ
2025-05-01 16:31
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2025-04-30 07:38
"ХУУЛЬЧИЙН ПРО БОНО" ӨДРИЙГ ДОЛОО ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛНА
2025-04-29 11:47
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТАД УРЬЖ БАЙНА
2025-04-29 10:22
“ЭРҮҮ ШҮҮЛТГҮЙ МОНГОЛ УЛС-ӨМГӨӨЛӨГЧИЙН ОРОЛЦОО” СЭДЭВТ ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
2025-04-28 14:11
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ ГИШҮҮДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
2025-04-28 10:25