ОЛОН УЛСЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ ЭЭЛЖИТ ЧУУЛГА УУЛЗАЛТАД ТЭТГЭЛЭГТЭЙГЭЭР ОРОЛЦУУЛАХ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛЛАА

    Олон Улсын Хуульчдын холбооны 2017 оны ээлжит чуулга уулзалт Австрали Улсын Сидней хотод 2017 оны 10 дугаар сарын 08-13-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан Олон Улсын Хуульчдын холбоо нь энэ жилийн ээлжит чуулга уулзалтад Монголын Хуульчдын холбооны дөрвөн залуу хуульчийг (35 ба түүнээс доош насны) тэтгэлэгээр оролцуулахаар шийдвэрлэсэн.

    Энэхүү боломжийн талаар Хуульчдын холбооны цахим хуудас болон фэйсбүүк хуудсаар дамжуулан нийт хуульчдын дунд нээлттэй зарласан бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 25-аас 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд тавигдсан шаардлагын дагуу 11 залуу хуульчийн материалыг хүлээн авсан юм.

    Сонгон шалгаруулах комиссын гишүүнээр Монголын Хуульчдын холбоо болон Олон Улсын Хуульчдын холбооны гишүүн, хуульч Б.Баяр, Монголын Хуульчдын холбооны гишүүн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогт болон Монголын Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ж.Хунан нар ажилласан.    

    Материалаа ирүүлсэн 11 хуульчаас 8 хуульчийг сонгон шалгаруулахдаа:

  • Хуульчийн эрх зүйн байдлын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх;
  • Мэргэжлээрээ ажилласан жилийн туршлага;
  • Англи хэл дээрх эссэ (Чуулга уулзалтанд оролцохын гол зорилго, оролцсоны дараа гарах үр дүн сэдвээр);
  • Өргөдөл (Яагаад Монголын Хуульчдын холбоо өөрийг тань хамруулах ёстой гэж сэдвээр);
  • Ярилцлагын шалгалтыг үндэслэл болгосон болно.

    Эхний шатанд тэнцсэн 8 хуульчаас 4 хуульчийг нь Олон Улсын Хуульчдын холбоо сонгон шалгаруулж, тэтгэлэгт хамруулах бөгөөд шалгарсан 4 хуульчийн нэрийг Олон Улсын Хуульчдын холбооноос Монголын Хуульчдын холбоонд эргэн мэдэгдэх юм.

 

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Өчигдөр 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26